ХАА-ын сайд Р.Бурмаа Унгар улсад ажиллаж байна
2016.04.06

ХАА-ын сайд Р.Бурмаа Унгар улсад ажиллаж байна

ХХАА-н сайд Р.Бурмаа тэргүүтэй төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Унгар улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд “Биокомбинат” ТӨҮГ-ын иж бүрэн шинэчлэлийн асуудлаар хоёр талын албан ёсны уулзалт хийжээ.

Энэ үеэр БНУУ-ын Хөдөө аж ахуйн сайд Шандор Фазекаш "Энэхүү иж бүрэн шинэчлэлийг хийхэд Монгол- Унгарын Засгийн газар хоорондын ажлын хэсгийг байгуулан ажиллаж, хоёр орны Хөдөө аж ахуй, Гадаад харилцааны яамд нягт холбоотой хамтран ажиллах ёстой" гэжээ. 
Мөн Монгол, Унгарын хөдөө аж ахуйн салбарын цаашдын хамтын ажиллагааны хүрээнд мах махан бүтээгдэхүүн, цагаан идээ, чацаргана боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг өргөн хүрээнд санал солилцсон байна. 
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид БНУУ-ын Тисо-өрш хотын гоймон боловсруулах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцжээ.