А.Бакей: УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулснаар 2.5 тэрбумыг хэмнэнэ
УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийг энэ сарын 8-ны өдрөөс өмнө товлон зарлах ёстой тул энэ тухай тогтоолын төслийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлав.
Мөн “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан гаргасан Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн УИХ тухай бүр батална гэж хуульд заажээ. Энэ дагуу хороо сонгуулийн зардлын талаарх санал, холбогдох тооцоог боловсруулан УИХ-д ирүүлжээ. Уг тогтоолын төсөлд УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 16 тэрбум 453 сая 912800 төгрөгөөр тогтоохоор тусгасан байна. Гишүүдийн асуултад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар хариулав.
Д.Тэрбишдагва:
-Сонгуулийн зардал жилээс жилд нэмэгдэж байгаа шалтгаан болон сонгуульд хэдэн хүн оролцох, гарах зардлын хэмжээ хэд вэ?
Ч.Содномцэрэн:
-Зардал өмнөх дөрвөн жилийн сонгуулиас 400 гаруй сая төгрө^өр багасч байгаа. 2012 оныг 2016 онтой харьцуулахад санал авах сонгуулийн насны хүний тоо 146 мянгаар нэмэгдэж байгаа. 2012 онд 1905 хэсэг байсан бол одоо 2091 хэсэгтэй болж байгаа тул энэ хэмжээгээр зардал нэмэгдэж байна. Мөн сонгуулийн хороодод
ажиллах хүний тоо урьдчилсан тооцоогоор 5000 гаруйгаар нэмэгдэж байгаа. Түүнчлэн УИХ- ын сонгууль аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт явагдах учир саналын хуудасны зардал нэмэгдэнэ.
З.Энхбодд:
-Энэ жил УИХ-ын сонгууль болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт болно. Иймд нийт хэдэн төгрөгийн зардал гарах тооцоо байгаа вэ?
А.Бакей:
-2012 оны УИХ-ын сонгуультай нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт явагдсан. Тэр үед УИХ- ын сонгуульд 16.8 тэрбум төгрөг зарцуулсан бол нийслэлийн ИТХ-ын сонгуульд 464 сая төгрөг, нийт 17.3 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ удаагийн сонгуульд аймгийн ИТХ-ын сонгууль нэмэгдэж байгаа гэж үзвэл түрүүчийн УИХ болоод нийслэлийн ИТХ-ын сонгуулиас нэг тэрбум орчим төгрөгөөр бага зардлаар хийх гэж байгаа. 2012 оны аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нийт зардал 5.2 тэрбум төгрөг байсан байна. Үүний хагас нь гэж үзвэл нийт 2.5 тэрбум төгрөг хэмнэнэ гэв. Ингээд энэ тогтоолыг батлав.
Дээрх төслийг хэлэлцэх үеэр СЕХ-ны даргын өгсөн зарим мэдээллээс хүргэвэл Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг нэг өдөр зохион байгуулахаар болжээ. УИХ болон аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд өнгөрсөн удаад нийт 98 удаагийн нөхөн сонгууль болжээ. Өмнөх хуулиар тухай бүрт нь нөхөн сонгуулийг явуулдаг байсан нь зардал чирэгдэл ихтэй байжээ. Харин шинэ хуулиар нөхөн сонгууль явуулах шаардлага гарвал хавар зургадугаар сард, намар аравдугаар сард нэг өдөр зохион байгуулж байхаар тусгажээ. Дэлхийн бусад оронд ийм жишиг тогтсон байна.
Дараа нь Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад хамруулахаар судалгаа хииж, үндэслэлииг боловсруулсан байна. Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй дээрх газартай хэсэгчилэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг судлаж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гаргаж, хилийн заагийг тогтоожээ. Дээрх газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 896 527,44 га-р буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 0.4 хувиар нэмэгдэх юм байна. Энэхүүтогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.