Нийслэлийн 1.3 сая иргэн энэ үнэрээс болж бухимдаж байна
УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хурапдаанаар Д.Сумъяабазар гишүүнээс Эрүүл мэнд, спорт болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.
Д.Сумъяабазар гишүүний хувьд цэвэрлэх байгууламж, агаар, хөрс, орчны бохирдолтой холбогдуулж ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар салбар хариуцсан яамдын сайд нарт асуулга тавиад байсан билээ.
Ц.ОЮУНБААТАР: Цэвэрлэх байгууламжаас ялгарч буй үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар эрүүл мэндийн яамнаас асуусан асуулга байна. Цэвэрлэх байгууламж Улаанбаатарчуудын хувьд ноцгой асуудал гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Түүнээс ялгарч байгаа үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар тус яамны зүгээс тусгайлан шинжлэх ухааны үндэслэдтай нарийвчилсан шинжилгээ хийгээгүй. Биологийн цэвэрлэгээний үйл явцын дүнд үүсдэг лагын найрлагад агуулдаг органик бохирдуулагч болох азот, фосфорт, хлорын нэгдэлд, гадаргуудын идэвхит бодис, эгэл биет, вирус, шимэгч хорхойн өндөг зэрэг бичил биетийн исэлдэлт явснаар хүхэрт ус төрөгч, аммек, нүүрс хүчлийн хий, метан ялзралын хий ялгарч эвгүй үнэр бий болж байна гэж эрүүл мэнд болоод шинжлэх ухааны талаас нь үздэг юм билээ.
Лагийн үмхий үнэр нь төв мэдэрлийн системийг хүчил төрөгчийн дутагдалд оруулж, судас нарийссанаас толгой өвдөх, нойргүйдэх, ядрах шинж тэмдгүүд илэрдэг гэж эмнэл зүйн талаас нь үздэг. Бохир агаараар амьсгалснаар үнэрлэх, амтлах эрхтний үйл ажиллагаа муудах, хоолой загатнах, цээж хорсох, ханиалгах, нүд улайх, үрэвсэх, арьсаар юм туурах зэрэг харшлын шинж тэмдэг илрэхээс гадна хүний тархи мэдэрлийн тогтолцоонд нөлөөлөх зэрэг эрүүл мэндийн эрсдэлүүд тулгардаг. Тухайлбал, Цэвэрлэх байгууламж орчмын 163 айлын оршин суугчдын дунд МХЕГ, ЭМСЯ хамтран судалгаа хийсэн. Тэдгээр хүмүүсийн 43 хувь нь элэгний, 47 хувь нь байна гэсэн үр дүн гарсан. Нийслэлийн төсвөөс гурван жилийн хугацаанд 22 тэрбум төгрөгийг ус сувпшн удирдах газарт хуваарилж, үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. 2013 оноос хойш Засгийн газарт хандсан асуулгын мөрөөр хийсэн ажил хүрсэн үр дүнгийн талаар ийм асуулт байна. Дараагийнх нь Ерөнхий сайдад хандсан асуудал байна.
С.ОЮУН: Олон жил ярьсан энэ асуудпыг 2013 оны сүүлээр нийслэлийнхэн Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаад концессээр явах уу эсвэл өөр хувилбараар явах уу гэж ярьж байсан. Жайкагийн найман жилийн хөнгөлөлтгэй зэздээр явуулах боломжтой гэсэн хувилбарыг мөн ярьж байсан. Тэгэхэд одоохондоо концессоор явахаа больё, ямар ч байсан ТЭЗҮ- ээ гаргая гэсэн. Одоо бол концессоор явахаар болчихсон юм байна. Тэгэхээр ТЭЗҮ нь гарсан уу. Тэр мөнгийг бол хот өөрөө гаргасан. Бас одоо хариулт авч чадахгүй байгаа нэг зүйл нь төв цэвэрлэх байгууламжийг ямар өртөгтэйгээр шигочлэх ю. Мөнгө нь хаанаас гарах вэ. Хувийн хэвшил юм уу эсвэл төрөөс юм уу эсвэл зээлээр үү гэдгийг асуумаар байна. Энэ асуудал уг нь 2013 оны сүүлээр Засгийн газрын тогтоолд орчихсон байсан. Хоёрдугаарт харгианы асуудал. Арьс шир, ноос, ноолуурын үйлдвэрийг хотоос гаргана гэж маш их ярьсан. Х.Баттулга сайд байхдаа Дархан руу гаргах шийдвэр гаргаад гог болиод л байсан. Хотынхон бас сэдэд аваад газрыг нь шийдээд л байсан тэр асуудал юу болсон бэ.
Д.СУМЪЯАБАЗАР: Өнөөдрийн асуулга дотор цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлаар хэдэн зүйл тодруулъя. С.Оюун гишүүнтэй санал нэг байна. АСЕМ-тай холбогдуулаад цэвэрлэх байгууламжийн асуудлыг цэгцлэх, шаардлага хангасан зохицуулалт хийх асуудлыг ярьж байгаа гэж сонссон. Улаанбаатар хотын 1.3 сая иргэн энэ үнэрээс болоод бухимдаж байна. Нийт авсан мэдээллээр 425 мянган тонн лаг гэж сонссон. Өнгөрсөн оны төсөвт эмэгтэй гишүүд дэмжиж, 8.1 тэрбум төгрөг тавиулаад ойрын хугацаанд энэ хэр хугацаанд зохицуулах боломжтой талаар асуумаар байна. Бид иргэдийнхээ эрүүл мэндийг агаарын бохирдол болоод бусад асуудлаас урьдчилан хамгаалах учиртай.
Нийслэлийн эрүүл мэндийн газар энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Бид нийслэлийн төсөв дээрээс харж байхад найрсаг улаанбаатарын хүрээнд рок попынхныг дэмжээд төсөв суулгасан байдаг. Нэг наст цэцэг тариад байна. Энэ бүхнийг иргэдийн эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх асууцалд зориулж болоогүй юү. Сонгинохайрхан дүүрэгт худаг, зөөврийн устай холбоотой олон асуудал ярьдаг. Бариад бэлэн болгочихсон мөртлөө ашиглалтад оруулаагүй худгууд байна. Нэг машин ус 60 мянга орчим төгрөгөөр ирээд, иргэдэд зургаан мянга орчим төгрөгөөр зардаг юм байна. Үүний дундах 54 мянган төгрөгийг нийслэл хүлэзж байгаа юм шиг байна. Үүнийг зохицуулах арга юу байна.
Иргэдийн ундны усны асуудлыг цаг тухайд нь зохьцуулахад хэдий хэмжээний хугацаа орох вэ гэдгийг асуумаар байна. Цэвэрлэх байгууламжтай холбогдуулаад автомашины худалдаа эрхэлж байгаа иргэдийн хүсэлтээр очиж уулзсан. Тэд үнэрийн асуудлыг зохицуулж өгөөч, тэнд худалдаа үйлчилгээ явуулах орчин бүрдүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьж байна. Анх Сонгинохайрхан дүүрэгт 130 мянган га газрыг орон нутгийн тусгай хэрэщээнээс чөлөөлөх нийслэлийн ажлыг дэмжиж байсан. Учир нь Сонгинохайрхан дүүрэг татварын бааз суурь муутай. 1992 оноос хойш дүүрэг мөнхийн нийслэлээс татаас авч байсан. Төсөв нь хүрэлцдэггүй, дүүрэг орон нутагт энэ хэмжээний татварын бааз эрхлэх хүмүүсийн ая тухтай байдлыг бодитоор хангаж өгөх шаардлагатай байна.
Н.БАТЦЭРЭГ: Нийслэлийн иргэдийг агаарын болон орчны бохирдлоос хамгаалах, хор хөнөөлийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар асууж байна. Агаарын бохирдол дээр ярьчихсан. Орчны бохирдол дээр би нэг зүйлийг ярья. Өнөөдрийг хүртэл хугацаанд яриагүй нэг сэдэв үлдсэн нь хог хаягдлын асуудал байгаа. Манайд хог хаягдал тулгамдсан асуудал болсон. Ялангуяа хог хаягдлыг ангилах, хог хаяхгүй байх талаар иргэдийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах тал дээр хэд хэдэн зүйл хийх шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр Засгийн газрын хуралдаанаар оруулна. Тэрний дараа УИХ-д өргөн барина.
Асуулгын төгсгөлд Д.Сумъяабазар гишүүн Туул голоо хамгаалахад төр засаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрийн идэвхтэй оролцоо, хамтын хүчин чармайлт чухал. Төр, засгийн зүгээс ч тодорхой арга хэмжээ авах эхлэлийг тавьж байгаад талархаж байна гэв. Мөн нийслэлийн иргэдийн амьдралын амин судас болох Туул галын усыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хугацаатай үүрэг өгөөд үр дүн гарахгүй бал зөвшөөршйг нь цуцлах хүртэл шийовэртэй арга хэмжээ авдаг байх, энэ ажилд төрийн бус байгууллага, олон нийтийн хяналт, сайн дурын оролцоог хангах нь чухал байгааг дурдав. Тэрбээр, Засгийн газар, нийслэлийн удирдлагуудыг ажлаа хийхэд иргэдийн эрүүл мэнд хүлээхгүй гэдгийг дахин сануулж буйгаа илэрхийлэв.