2016.04.28
Өндөр албан тушаалтнууд гадагшаа мөнгөө их хэмжээгээр нь зөөгөөд байж болохгүй
Төрийн өндөр албан тушаалтнууд ил, далд ямар ч хэлбэрээр Гадаадад данстай байх нь буруу.
Тиймээс энэ асуудлыг хуульчлах саналыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа гаргажээ.
“Монголчууд Солонгос улсад өдөр, шөнөгүй их хүнд ажил хийдэг. Тэр хүмүүсийн эх орон руугаа явуулж буй мөнгө улс орны эдийн засагт хувь нэмэр боллоо гэж их ярьдаг. Гэтэл өндөр албан тушаалтнууд их хэмжээгээр зөөгөөд байж болохгүй. Тиймээс гол нь мөнгөө Монголдоо хадгалаач гэдэг саналыг гаргаж байна. Үүнийг хуульд тусгаж өгөх боломжтой” гэж УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэллээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү