Нэг дор зургаан настнуудын дотуур байрны нөхцлийг сайжруулах боломжгүй
2016.05.02

Нэг дор зургаан настнуудын дотуур байрны нөхцлийг сайжруулах боломжгүй

 “Сайдын цаг” уулзалтад БСШУ-ы сайд Л.Гантөмөр оролцов. Тэрээр Боловсролын тухай хууль, багц хуулиудад оруулсан нэмэлт өөрчлөлтийн онцлог зүйлсийн талаар ийн ярьсан юм.

-Энэ хичээлийн жил дуусахад ердөө сар гаруйн хугацаа үлдлээ. Удахгүй ерөнхий боловсролын сургуулиуд элсэлтээ авна. Яг энэ цаг үед малчин айлын хүүхдийг долоон настайгаас нь сургуульд оруулж болно гэчихлээ. Энэ талаар?

-Орон нутгийн малчин айлын зургаан настай хүүхдийн асуудал байнга хөндөгдөж байсан. Гэхдээ бид зургаан настай хүүхдүүдийн суралцах, амьдрах орчинг нь бүрдүүлэх ажлыг зохион байгуулаад явж байна. Жишээлбэл, Сэлэнгэ аймаг зургаан настай хүүхдэд зориулсан асрагч багшийн орон тоо гаргаж ажиллуулДаг. Төв аймгийн зарим сум энэ хичээлийн жилд үүнийг туршиж байна.

Мөн бид баруун таван аймагт Азийн банктай хамтраад зургаан настай хүүхдийн амьдрах дотуур байрны ажлын зураг төсөл, санхүүжилт, сургалтын аргачлал гээд олон зүйлийг боловсруулах ажил эхлүүлсэн. Гэхдээ манай улсад нэг дор зургаан настнуудын дотуур байрны нөхцөлийг сайжруулах      боломжгүй учраас зарим сумын төвд амьдрах бололцоогүй байгаа малчин айлын хүүхдүүдийг долоон настайгаас нь сургуульд оруулах, гэхдээ зургаан насгайгаас нь зайны сургалтад хамруулах боломж  бололцоог хуульдаа оруулсан. Эцэг, эхийн хүсэлтийг үндэспэж сургуулийн зөвлөл шийдвэрлэж байх заалт оруулсан.

Сумын сургуулийн нөхцөл байдал сайн биш байна. Яагаад гэвэл 100, 200 гээд цөөн хүүхэдтэй сургуульд хангалттай багшийн орон тоо бүрдэхэд хэцүү байдаг. Анги дүүргэлт нь тав, арав, 15 хүүхэдтэй байдаг учраас багш нарын дутагдал байнга хадгалагдаж ирсэн. Тийм учраас хуулиараа сумын тосгон, багийн сургуульд байгаа нэг суралцагчид оногдох хувьсах зардпыг хүүхдийнх нь торноос хамаараад өсөн нэмэгдэх итгэлзүүрээр нэмнэ гэсэн байгаа. Ер нь бол жилд 20 орчим тэрбум төгрөг нэмж очиход жил болгон 10, 15 хувийн илүү зардпыг сумандаа олгоод байх боломж бүрдэнэ.

Дараагаар нь сургуульд ороход насны ялгаа гарах юм биш биз. Хүүхдүүд сургууль завсардах вий гэсэн болгоомжлол ч байх шиг байна?

-Жил бүр мянга гаруй хүүхэд  долоон настайдаа элсдэг.      Найман настайдаа элсдэг хүүхдүүд ч байдаг. Хамгийн гол нь малчны хүүхдэд     тусгайлсан бодлого хэрэгтэй байсан юм. Тэрийг нь л бид гаргаж ирсэн. Зургаан настай      хүүхдүүдэд зайны сургалт явуулна шүү дээ. Тэр бүү хэл сайн хүүхдүүд нь хоёрдугаар ангидаа ч элсч орж болно. Ингэхдээ түргэвчилсэн   сургалтад хамрагдах юм. Ер   нь, нэг насны зөрүүг арван    насных мэт хүлээж авах хэрэггүй байх.

-Ерөнхий боловсролын   сургуулийн удирдлагууд хичээл заах боломжтой  болсон гээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-УИХ өнгөрсөн онд өргөн барьсан "Боловсролын багц хууль"-д нэмэлт оруулах  тухай хуулийг баталсан. Тодорхой  зорилтууд тавьж нэмэлтүүдийг  оруулсан. Боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын зэрэг, дэв цалинд нь тооцогддоггүй байсан. Өөрөөр хэлбэл, цалингийн нэмэгдэлд ордоггүй байсан     хэрэг. Тиймээс дээрх нэмэлтээр сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн мэргэжлийн зэргийг хэвээр хадгалахаар шийдсэн. Ингэснээр сургуулийн удирдлагууд хичээл заах боломж гарч буй юм.

-Гадаадад амьдардаг Монгол  хүүхдүүдэд эх хэлний хичээл заах  багшийн цалин, сургалтын үйл ажиллагааны зардлыг шийдэхээр болсон гэв үү?

-Гадаадад сурч байгаа монгол хүүхдүүдийн сургалт, ялангуяа эх хэлний, түүхийн сургалтууд их хоцрогддог. Тэгэхээр монгол ёс заншил, түүх, соёлын чиглэлээр суурь, чадамж эзэмшүүлэх хөтөлбөрийг энэ хуулийн дагуу Засгийн газар боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Нэг үгээр хэлбэл, гадаадад байгаа хүүхдүүдийнхээ монгол хэлний сургалтын ном, багшийн цалин, сургалтын үйл ажиллагааны зардлыг тодорхой хэмжээгээр шийдээд явах юм. Мөн Боловсрол өөрөө нийгмийн асуудал болсон. Үүнтэй уялдуулаад Боловсролын тухай хуулийн 10.3-т Хүүхдүүд, сурагчид сургалтын байгууллагадтуслан дэмжих үйл ажиллагааг музей, номын сан, кино зэрэг соёл, урлаг, спортын байгууллагын боломжийг  ашиглахаар зохион байгуулсан. Ингэснээр боловсрол өөрөө нийгмийн асуудал болж буй юм. Боловсролыг нийгмээрээ хамтдаа шийдцэг шийдэл рүү энэ хууль чиглүүлж өгч буйгаараа онцлогтой.

-Нэмэлтээр шийдвэрлэсэн чухал асуудлуудын нэг нь яах аргагүй технологийн коллеж байгуулж болно гэсэн заалт байлаа? 

Тийм шүү. Дээд боловсролын тухай хуулийн 4.5-д “Дээд боловсролын зэрэг олгодог онолын  мэдлэг, ур чадвар, дадал бүхий үйлдвэрийн инженер, технологчийг       бэлтгэх технологийн коллеж"-ийг байгуулж болно гэсэн заалт орсон. Тэгэхээр заавал 12 жил сурсныхаа дараа их, дээд сургуульд ордог биш есдүгээр ангиа төгсөөд аравдугаар ангиасаа дээд боловсрол эзэмших боломж нээгдэж буй юм. Хуучин цагийнхнаар бол техникум гэж ойлгох хэрэгтэй. Аравдугаар ангиасаа таван жил суралцаад дээд боловсролтой инженер болж гарч ирнэ. Үүнийгээ бид Коосэний монгол загвар гэж нэрлэсэн. Коосэн гэж өндөр технологийн инженер бэлтгэдэг    технологийн сургууль байдаг юм. Японоос үүдэлтэй.

Дэлхий даяараа боловсролын энэ шинэ систем рүү шилжилт хийж байна. Тиймээс одоо манай улсад байгуулагдаад байгаа гурван Коосэн хууль ёсны орчинтой болж байна гэсэн үг. Мөн цаашлаад олон  улсын глобал Коосэнуудыг байгуулах боломж бололцоо  нээгдэж байна. Жинхэнэ уттаараа гартаа ур чадвараа оруулсан инженерүүдийг бэлтгэх боломж бүрдэж байгаа нь энэ. Бас Дээд боловсролын хуулиараа сургалтын байгууллагуудын боловсролын магадлан итгэмжлэлийг албан ёсных болгосон. Бүх сургууль хуулиараа  магадлан итгэмжлэл хийлгэнэ. Өмнө нь зарим нь магадпан итгэмжлэл хийлгэхгүйгээр сургалтын үйл ажиллагаа явуулж болдог байсан бол одоо болохгүй гэсэн үг.

-Тухайн их, дээд сургууль шинэ анги нээхдээ хүртэл магадлан итгэмжлэл хийлгэнэ гэсэн байх аа?

-Шинээр мэргэжил нээх, хөтөлбөр гаргахдаа тухайн хариуцсан байгууллагаар нь урьдчилаад хөтөлбөртөө магадлан итгэмжпэл хийлгэх юм. Өмнө нь яаманд хүсэлт тавихаар ажлын хэсэг гаргаад сэтгүүлчийн анги нээх боломжтой юм байна гэж үзээд зөвшөөрөл олгодог байсан. Одоо бол магадпан итгэмжлэлийн байгууллагаар тухайн нээх гэж буй ангидаа магадлан итгэмжлэл      хийлгэсний дараа яамнаас зөвшөөрөл авна.

Ийм тогтолцоо руу орсноор чанаргүй боловсрол эзэмшинэ гэдэг ойлголт үгүй болно. Мөн төрийн өмчийн их сургуулиудын Удирдах зөвлөлийн 40 хувь нь хараат бус гишүүдээс бүрдэнэ гэдгийг оруулж өгсөн. Хувийн өмчийнх ч гэсэн ялгаагүй. Гишүүдийнх нь тодорхой хувь нь хараат бус гишүүн байх ёстой юм.  Өөрөөр хэлбэл, хүвийн хэвшлийн дээд  сургууль ч гэсэн захирлын юм уу, үүсгэн байгуулагчийн санал санаачилга дор явдаг байсан бол одоо бие даасан боловсролын байгууллага болж хөгжих тэр боломж бололцоог нь нээж өгч буй.

Сургалтын төлбөрийн  таван хувийн хүүтэй зээлд ямар шалгуур тавих вэ. Хэчнээн оюутныг хамруулах боломжтой юм бэ?

-Голч дүнг голлоно гэж төлөвлөсөн. Мөн тухайн оюутны эцэг, эхийн санал, сурах идэвх, сургуулийн тодорхойлолт      зэргийг үндэслэнэ. 50 гаруй мянган оюутан хамрагдах боломжтой гэсэн тооцоолол гаргасан. Ямар ч гэсэн 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шаардагдана. Засгийн газар бонд гаргаж түүнийг нь Монголбанк санхүүжүүлэх юм. Зээл олгох журам ирэх долоо хоногт батлагдах болов уу.