2016.05.05
Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Уг хууль батлагдсан нөхцөлд Давж заалдах шатны шүүх нэмж байгуулагдах юм. Тодруулбал, Давж заалдах шатны 19 шүүхийг 26, дүүргийн найман шүүхийг 16 болгож, улсын хэмжээнд нийт 15 шүүхийг шинээр байгуулах юм.
УИХ-ын чуулганаар дээрх хуулийг хэлэлцсэнээр чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.