2016.05.05

Оюутнууд долоо хоногт 20 цаг цагийн ажил хийх боломжтой болно

Ажил амжилтын гараа өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт 35 ААН ажлын байр санал болгож, бүх их дээд сургуулийн оюутнууд оролцох боломжийг нь бүрдүүлсэн байна.

Монгол Улсын хүн амын 24 хувийг Оюутан, залуучууд эзэлдэг. Тиймээс тэднийг сурахын хажуугаар хөдөлмөрлөх эрх зүйн орчинг нь тодорхой болгоно гэж салбарын сайд өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ онцолсон байна.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Оюутан залуус долоо хоногт 20 цагаас илүүгүй цагийн ажил хийх боломжтой гэдэг заалтыг оруулж өгч байна.  Үүнийг УИХ-аар батлуулснаар оюутан залуусын ажиллах хууль эрх зүйн орчин бүрдэнэ” гэлээ.