2016.05.26

Би нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг

“Цаг үе үзэл бодол” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцлоо.

Улс төрд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 20 болгочихлоо. Та ямар кноп дарсан бэ?

Би үүний эсрэг кнопыг дарсан. Би нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг. Яагаад гэвэл эмэгтэй засаг даргатай аймаг, сум илүү өнгөлөг, цэмцгэр байдаг. Эрүүл мэнд, боловсролын тулгамдсан асуудлуудыг эмэгтэйчүүд л нуруундаа үүрч явна. Тиймээс улс төрд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх нь Монгол улсад хэрэгтэй. Ялангуяа энэ удаагийн парламентийн эмэгтэй гишүүд сайн ажилласан.

Цөөнхи байхын давуу талыг та олж харсан уу?

Сөрөг хүчин болно гэдэг нэг их сайхан зүйл биш. Ард түмэн бидэнд итгэл үзүүлээгүй, үүнд бид дүгнэлт хийсэн. Эдийн засгийн өсөлтийг түүхэнд байгаагүйгээр их болгочихлоо, сайн валютын нөөцтэй болсон, улс орон минь ингээд болох нь дээ гэж бодож байсан.

        Үргэлжлэлийг  бичлэгээс үзнэ үү