2016.05.26

Гол сэдэв- Эдийн засаг

“Гол сэдэв” нэвтрүүлгийн дугаарт УИХ-ын гишүүн А.Бакей оролцлоо.

Одоогийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

УИХ-ын гишүүн А.Бакей “ Эдийн засагчдын урт хугацааны болоод богино хугацааны таамаглалын эхний үр дүн гарч байна. Монгол Улсын эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал тийм таатай биш боловч боломжийн өөрчлөлтүүд гарсан. Хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарын өсөлтийн хувь нэмэр их нөлөөлсөн. Үйлчилгээний салбарын өсөлтийн оруулах хувь нэмэр буурсан байна.

Нэг тулгуурт эдийн засгийн бүтцээс олон тулгуурт эдийн засагт шилжих, урт хугацааны стратегийн зорилтоо хангахын тулд уул уурхайгаа сайн хөгжүүлэхийн зэрэгцээ ЖДҮ, барилга, үйлчилгээний салбаруудыг давхар бодолцох ёстой. Оюутолгойн бүтээн байгуулалтыг дагасан үндэсний ЖДҮ-ийг дэмжих асуудал нь 2016 онд эдийн засгийн зохисгүй төлөв байдлыг боломжийн түвшинд сэргээх, өөрчлөлт авчирна гэж найдаж байна.

    Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү