Ж.Батсуурь: Хамгийн хүчтэй баг, тамирчид Узбекистан, Казахстанаас ирнэ
2010.10.13

Ж.Батсуурь: Хамгийн хүчтэй баг, тамирчид Узбекистан, Казахстанаас ирнэ

-Тэмцээний шүүгчээр дэлхийн зургаан удаагийн аварга даамчин Харм Вирсма ажиллах нь-

Зуун буудалт даамны Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тав дахь, эмэгтэйчүүдийнанхны тэмцээн энэ сарын 20-24-нд Улаанбаатар хотноо болно. Монголын даамны холбооныерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Батсууриас тэмцээний талаар зарим нэг зүйлийг тодрууллаа.

-Өмнө нь, манай улсад даамны Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан байх аа?

-Тийм ээ, 1999 онд Улаанбаатарт, 2001 онд Орхон аймагт зохион байгуулагдаж байсан. Харин анхдугаар тэмцээн нь Туркменд, дөрөв дэх нь Энэтхэгт болж байсан удаатай.-Энэ удаагийн тэмцээнд хэчнээн орны тамирчид өрсөлдөх вэ. Хаанахаас хамгийн хүчтэй тамирчид ирэх байх гэж төлөвлөж байна вэ? -Одоогоор Узбекистан, БНХАУ, Япон, Казахстан, Афганистан, Лаос, Вьетнам, Австрали зэрэг найман улсын 30 гаруй тамирчин оролцох нь тодорхой болоод байна. Мэдүүлгээс харж байхад Узбекистанаас их мастер Артыков, ОУМ Алиев, Юлдашева, Казахстанаас их мастер Сарсекеев, ОУМ Абдрахманов, Юсупова, Мустафина нарын бүрэлдэхүүнтэй хүчтэй баг ирэх шинжтэй. Узбекистаны Алишер Артыков л гэхэд зуун буудалт даамаас гадна орос даамаар хичээллэн дэлхийн аварга болсон алдартай тамирчин шүү дээ.

-Ингэхэд манай улсаас ямар ямар тамирчин оролцох вэ. Бэлтгэлээ хэр базаасан бол?

-Дотоод журам ёсоор нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав хүртэлх даамчин оролцох юм. Тэмцээнд оролцох тамирчдаа сонгохын тулд сүүлийн жилүүдэд үзүүлсэн амжилтыг нь харгалзан үзсэн. Тодруулбал, олон улсын их мастер Эрдэнэбилэг, ОУХМ Баттулга, Манлай, спортын мастер Энхзаяа, Түвшинзаяа, Мандахнаран нарын зургаан тамирчин эх орноо төлөөлөн тоглоно. Гэхдээ зохион байгуулагчийн давуу эрхээ ашиглан 2-4 тамирчнаа нэмж оролцуулах боломж бидэнд бий. Гурав хүртэлх сая төгрөгийн ивээн тэтгэгч олсон хүнийг энэ "Mecт' дээр тоглуулах бодлого баримталж байгаа.

-Тэмцээн хаана болох вэ?

-МҮОХ-ны хурлын зааланд болно.

-Ямар журмаар явагдах вэ?

-Энэ бол Азийн даамын холбоо (ADC)-ны шийдэх асуудал. Оролцогчдын тооноос шалтгаалж ямар журмаар хэрхэн явуулахаа шийдэх байх. Энэ дашрамд сонирхуулахад тэмцээний ерөнхий шүүгчээр дэлхийн зургаан удаагийн аварга, Голландын алдарт даамчин Харм Вирсма ажиллахаар болсон. Орлогчоор нь Азийн даамны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чуй ажиллах юм.

-Ингэхэд та Монголын даамын холбооны ерөнхийлөгчөөр хэр удаан ажиллаж байна вэ. Холбооныхоо бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулаач?

-Энэ оны нэгдүгээр сард болсон ээлжит бага хурлаараа даамчид намайг ерөнхийлөгчөөрөө сонгосон. Холбооны удирдах зөвлөл нь нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.