УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа
Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 12 нам, гурван эвслээс нийт 429, 69 бие даан нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэхийг нь гардуулж өглөө.
Энэ удаагийн сонгуульд нийт 498 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд тэдний 129 нь эмэгтэй юм. Тэдний дунд хэд хэдэн удаа парламентад сонгогдож, улс төрийн “халуун тогоонд буцалж” яваа эмэгтэйчүүд болон урлагийн тайзнаас хальтарсан бүсгүйчүүд ч бий. Үнэмлэхээ гардаж буй нэр дэвшигчдийн дунд содон туссан эрхмүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байлаа. Тэрбээр энэ удаа Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт өрсөлдөхөөр МАН-аас илгээлт аваад буй юм. Тэрбээр улс төрд эрчүүдээс дутахгүй гаршсан хүн. Тэр ч утгаараа эмэгтэй хүний торгон мэдрэмж, нарийн ухаанаар бусад намаас нэр дэвшиж буй эрчүүдтэй өрсөлдөх юм. Түүнчлэн туршлага, дадлагаар хэнийг ч дагуулахгүй түүнийг нэр дэвшигч эмэгтэйчүүд хүндэтгэн, дуурайх нь илэрхий. Тиймдээ ч нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулах үеэр эрхэм гишүүн хамгийн түрүүнд цэнхэр торгон дээлээр гоёж очжээ.