Өр хэтэрсэн засаглал
УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг үзүүлж байна.
Монгол Улсын гадаад өр сүүлийн дөрвөн жилд 2,3 дахин өслөө. Үүнээс Засгийн газрын өр 7 тэрбум, 353 сая доллар.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “МонголУлс түүхэндээ их хэмжээний гадаад өр тавьж, түүнийг ашиглаж ирсэн. Тэр мөнгөөр Улаанбаатар хот, 21 аймаг 300 гаруй сум, Монгол Улсын ХАА, хүн ардаа эрүүлжүүлэх, боловсролтой болгох, соёл ШУ-ыг хөгжүүлэх, Монгол хүн сансарт ниссэн гээд бүхий л салбарыг хамарч зарцуулсан байна.
Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд АН-ын эрх барьсан Засгийн газар Монголын түүхэнд байгаагүй, их зээлийг авч, богино хугацаанд зарцуулж дууслаа.
УИХ-ын гишүүн О.Содбилэг “Өнөөгийн Монгол Улсын дундаж өрхийн сарын орлоготой харьцуулж харахад нэг өрхийн сарын орлого нь 117 мянган төгрөгөөр буурсан харагдаж байна. Эдийн засгийн өсөлтөө 17 дахин унагасан үзүүлэлттэй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Тодорхой, хурдан хугацаанд үр ашгаа өгөх төсөл хөтөлбөрүүдэд авч буй зээлээ зарцуулах ёстой гэсэн ҮАБ-ын зөвлөмж бий. Энэ их мөнгөний зарцуулалт, тайлан хаана байгаа нь тодорхойгүй байна.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү