2016.06.10

Сонгуулийн зардал, хандивын хэмжээг олон нийтэд ил тод мэдээлэх хэрэгтэй

Монгол Улсын АТГ танилцуулж байна.

 Сонгууль гэдэг их ажлыг дагаад нэр дэвшигчдэд өөрийн үзэл бодол болон хийхээр төлөвлөж буй ажлаа олон нийтэд таниулан, сурталчлахад тодорхой санхүүгийн төсөв хэрэг болдог.

Сонгуулийн зардал, хандивын хэмжээг тодорхой, ил тод тайлагнаж, олон нийтэд зарлах шаардлагатай. Иргэд, олон нийт ч үүнийг шаардаж, шалгаж байж сонголтоо хийх ёстой.