De Facto- УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
Улс төр болоод төрийн хэмжээнд хувь нэмрээ оруулсан даа гэж бодохоор онцлох хийсэн ажил тань юу вэ?
Улс орны аюулгүй байдал, эрх ашигтай холбоотой хууль эрх зүйн томоохон өөрчлөлтийг хийх ажлын хэсгийг ахлан, тус салбарын цаашдын хөгжил, дэвшилд шинэ хуудас нээсэн орчныг бүрдүүлэхэд гар бие оролцлоо. Үндэсний аюулгүй байдлыг шинэчлэн батлах үйл хэрэгт оролцсон. Батлан хамгаалах салбарын багц хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллалаа. Бид нийгэм эдийн засгийн амаргүй цаг үеийг туулж байна. Монгол Улсад үр нөлөөтэй болж чадсан гол ажлын нэг бол үл хөдлөх хөрөнгийн асуудал юм.
Монголын нийгмийн хавдар болсон авлигын асуудал. Авлигатай тэмцэх байгууллагыг чадавхижуулах, ажиллах эрхзүйн орчныг нь бүрдүүлж, дэмжих чиглэлээр багц хуулиудыг батлуулахаар УИХ-ын гишүүн байсан Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин бид гурав ажилласан. Энэ ажил тодорхой үр дүн өгч Монголын төр улс төрийн болон өндөр албан тушаал хашиж буй хүмүүсийг хянаж чаддаг боллоо.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
Эх сурвалж: Де факто