Виртуаль орчин хөрсөн дээр буусангүй
Сошиал медиа улстөрд хэрэгтэй юу...
2016.07.01

Виртуаль орчин хөрсөн дээр буусангүй

Улстөрчид минь дээ  хэдэн дагагч, лайк,  шэйртэйгээс шалтгаалан та од, тод байж болох ч сонголт энэ цахим харилцаанаас чинь тэс өөр байдаг. Үүнийг энэ сонгууль дахин батталлаа.

Дэлгэцийн дон, селфист өвчин, цахим харилцаанаас шалтгаалсан эмгэгүүд гээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл хийгдэх боллоо.

Улстөрчид дунд үнэхээр сэлфи хийх зураг авах, авах лайк шэйр , шинэ дагагчдын мэдээлэл урсан гарч ирэх нотивикэшний чимээ эдгээр зүйлс нь бараг л өвчлөл дон нь болсон байдаг байх.

Selfie syndrome

Зарим нь твиттерээс ЗГ удирдах гээд, Байнгын хороог даргалах гээд байна уу даа гэмээр. Улс орон, төрийн их хэргийг хэн нэг рүүгээ ритвэйт, лайк,  рэфлай хийхээр шийдэх боломжгүй мэт гэтэл одоо бараг твийт, лайк, ритвэйт нь ямар нэг илэрхийлэл шийдвэр болчих гээд байгаа нь ойворгон утгагүй зүйл болоод байна.

Тэд сайн өрдөнө угаасаа л.. (Хиймэл орчин шүү дээ) аргагүйшд

Сонгуульд унасан хүмүүс ухаарчээ. Иргэд сошиалаар магтаад сайшаагаад бичлэгийн түгээж лайкдаад байгаа нь их л рейтингтэй, сайн байна би тод юм байна овоо улстөрч юм байна гэж бодтол нь өрдөж. Сайн өрдөнө шүү дээ өөрсдөө бэлэн сэдэв болсон нь та бүгдийн л буруу.

Сошиал медиа шийдвэр гаргалтанд /хэрэглэгчдийн/

Ер нь сошиалыг амжилттай ашиглах нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд их тохирох юм шиг.  Сошиалыг амжилттай бүр тултал нь ашиглаж сонгуульд зарим нь унав. Сонголт хийхэд нь нөлөөлөх арга сошиал биш юм. Энэ дэндүү цаг үрсэн найдваргүй арга.

Огт хэрэггүй ч биш байхад гэмгүй харин энэ танд санал авчрахгүй.

Хамгийн их дагагчтай жиргээчид