4G технологийн дэвшилд хүрсэн
Нэгэн цагт датхийн талыг эзэдж байсан бидний өвөг дээдэс мэдээлэгч, захирагч нарыг бий болгон морин өртөө байгуулсан нь өнөөгийн харилцаа холбооны эхлэлийг тавьжээ.
Харилцаа холбооны эхлэл болхидуухан байсан ч эдүгээ дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц, улс орны хөгжил дэвшилд нөлөөлөх томоохон салбар болон хөгжсөн төдийгүй мэдээлэл технологийн салбарынхан жил бүр үзэсгэлэн гаргаж салбарынхаа шилдгийг шалгаруулдаг уламжлалтай болсон.
Тэгвэл уламжлал ёсоор “IСТ-ЕХ-РО-2016” үзэсгэлэнгийн нээлт, өчигдөр “Мишээл экспо” төвд эхэллээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Г.Балгансүрэн нар оролцсон.
Үзэсгэлэнг нээж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Мэдээллийн харилцаа холбоо, технологийн газрын анхны дарга байхдаа энэ үзэсгэлэнг санаачлан хийж байсан. Түүнээс хойш салбарынхан нь уламжлал болгон зохион байгуулсаар 10 хаврыг үдсэн байна. Энэ бол хурд тэмүүлэл, шинжлэх ухааны дэвшил, шинэ санааны бэлгэдэл, хил хязгааргүй
тэлэн хөгжиж буй мэдээлэл, харилцаа холбооны ололт, давуу талуудыг олон нийт, өргөн түмэн хэрэглэгчдэд таниулан сурталчлах хүндтэй индэр, мэргэжлийнхэн болон сонирхогчид уулзах талбар юм” хэмээгээд цан цохиж, үйл ажиллагааг нээсэн. 10 дахь удаагийн IСТ ЕХРО-2016 үзэсгэлэн “Хязгааргүй боломж” уриан дор зохион байгуулагдаж буй юм.
Тус үзэсгэлэнд 100 гаруй байгууллага оролцсон бөгөөд өөрсдийн шинэ санаа, шинэлэг бүтээлүүдийг таван өдрийн турш олон нийтэд хүргэх юм байна.
Түүнчлэн үзэсгэоэнгийн нээлтийн үйл ажиллагаа 30 үзүүлбэрээр эхэлсэн нь ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөөд зогсохгүй салбарын хөгжлийг таниулж чадсан үйл явдал болсон.
Үзэсгэлэнгийн үеэр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа “Энэ жил Монгол Улсад анх удаа үүрэн холбооны дөрөв дэх үеийн технологи болох 4G үйлчилгээ хэрэглээнд нэвтэрч байгаа нь хамгийн том дэвшилт болж байна.
Бусад орны жишээнээс харахад 4G технологи үйлчилгээнд нэвтэрснээр хэрэглэгчид болон харилцаа холбоонд томоохон өөрчлөлт авчирсан байдаг. Бид цаашид өөр шинэ, шинэлэг технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн манай салбарынхан энэ жилийн экспогоо технологийн хувьсал, техникийн шинэчлэлт зэрэг олон саихан ажлаар угтлаа.
Төрөөс салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулж, дэмжиж байгаа. Мөн компаниуд гадаадын компаниудтай туршлага солилцож, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн шинэ санааг олсоор байна. Удаан ч гэсэн үр дүн гарч байгаа” гэсэн юм. Сонирхолтой апплекэйшн, гар утас, өндөр хурдны интернэт, 3D моделууд гээд харилцаа холбооны салбарт гарсан олон шинэлэг санаанууд “IСТ-ЕХРО- 2016” үзэсгэлэнд дэлгэгдсэн байв.
Тэдний дундаас узэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байсан бүтээл нь “Хүрээ медиа” компанийн 30 моделууд байв. Өөрөөр хэлбэл, тусгай шилний тусламжтайгаар инженерүүдийн бүтээсэн 30 ертөнцөд зочлох боломжтой юм.
Тус компанийн ажилчид үзэсгэлэнд зориулж 1921 оны дайны үеийн 30 моделыг бэлдсэн нь үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байв. Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Чинзоригтой ярилцлаа.
-Компанийнхаа талаар танилиуулахгүй юу. Үзэсгэлэнд ямар бүгээлээр оролцож байгаа вэ?
-Манай компани технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна Бид үйлчлүүлэгчдийнхээ хүсэл зорилгод нийцсэн мэдээлэл технологийн өвөрмөц шийдэл бүхий бүтээгдэхүүнийг бүтээх зорилго тавин ажилладаг.
Манай компани мобайл апплекэйшн, вэб сайт, программ хангамж,virtual reality хөгжүүлэлт, 3D аннимэйшн, 360 градус ведио, зураг авалтын үйлчилгээг огцоор нь үзүүлдэг. Энэ үзэсгэлэнд 3D моделуудаараа ролцож байна. Тодруулбал, 1939 оны халх голын дайны үеийн тулалдааныг VR горимд шилжүүлсэн. Хийхдээ тухайн үеийн монгол найман дүр, япон найман дүрээс сонгож, дайны үеийн өнгө төрхийг сийлж шснээрээ онцдогтой.
- Virtual reality буюу 3D анимэйшн сонирхолтой санагдаж байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Ер нь дэлхий нийтээр сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Virtual reality буюу 3D анимэйшнууд их алдартай болж байгаа. Хүмүүс их сонирхох болсон. Энэ нь тусгай шилний тусламжтайгаар хүмүүсийг 3D ертөнцөөр аялуулах юм. Тусгай шил зүүснээр тухайн хүний нүдний өмнө бидний бэлдсэн моделууд харагдана. Ингэснээр тухайн хүнд илүү бодит мэдрэмжийг төрүүлж чадна.
-Гар утасны апплекэйшн гэсэв. Гар утсанд зориулсан өөр программ, аплекэйшн хийдэг үү?
Тннм Бнд IOS болон Аndroid апплекэйшн зохион бүтээдэг. Бид хамгийн сүүлд гар утсанд зориулж 3D тоглоом бүтээлээ. Тодруулбал, 3D шатар зохиосон. Энэ тоглоомыг хийхдээ монгол соёл болон монгол аж ахуйн төрхийг шингээхийг хичээсэн.
Цагаан талд нь төрийн долоон эрдэнээр бүтээсэн. Үүнд, түшмэл эрдэнэ, хорол эрдэнэ, Чандмань эрдэнэ, Хатан эрдэнэ, Түшмэл эрдэнэ, Заан эрдэнэ, Морин эрдэнэ ордог. Эрдэнэ бүр өөрийн гэсэн утгатай.
Чандмань эрдэнэ гэхэд төр нь хүн ардын хүсэл зоригийг тэгш сайхан хангах бэлгэдэл гэсэн утгатай. Харин Хорол эрдэнэ нь төр улс ард иргэд номын гэрлээр гийгүүлэгдэн юунд ч дийлэгдэхгүй бат байхыг бэлгэддэг. Хар талыг нь монгол ахуйгаар хийсэн. Жишээлбэл, монгол ноён, хатан, тэрэг, морь, тэмээ, банхараас бүрддэг. Энэ тоглоомын 3D-гээр тоглох боломжтой.
-3D шатараа онлайнд байрлуулсан уу. Хүмүүс утсандаа татаж тоглох боломжтой юу?
-Онлайнд байрлуулсан. Хэрвээ 3D шатар тоглохыг хүсвэл андройд утасны апплекэйш стороос 3D mongol cheese гэж хайхад болно. Бидний бүтээсэн шатар 3D учраас хүмүүст илүү бодит мэдрэмжийг төрүүлж чадна.
Мөн “Мастер кафе” гэж интернэт удирддагын цогц программ байдаг. Бид энэ программьга сул талуудыг зассан. Жишээлбэл, интернэт кафены ажилчид мөнгө идэх асуудал гардаг.
Энэ асууддыг шийдэж чадсан. Бид энэхүү програмаа зургадугаар сарын 1-нд худалдаанд үнэгүй гаргахаар болсон.
-Олон улсын зах зээлд гаргасан программууд байгаа юу?
-Одоогийн байдлаар гаргаагүй байна. Цаашид олон улсын зах зээлд өөрсдийн бүтээсэн контентуудыг гаргах зорилго тавин ажиллаж байна.
-Танай компани хэчнээн мэргэжилтэнтэй вэ. Мэдээлэл технологийн инженер мэргэжлээр төгсөж буй залууст танай компанид орох боломж байгаа юу?
-Манай компанид зөвхөн инженерүүд ажилладаггүй. 3D моделыг бүтээхэд зурах шаардлага гардаг. Тиймээс зураас болон инженерүүд хамтран ажилладаг.
Гэхдээ нэг бүтээлийн цаана маш олон хүний хөдөлмөр байдаг. Хэрвээ технологийн чиглэлээр ажиллах сонирхолтой залуучууд байвал манай компанийн үүд хаалга нээлттэй.