Төв, Өвөрхангай аймагт үндэсний хиймэл дагуул хөөргөх тандан судалгааны станц байгуулна
2016.04.19

Төв, Өвөрхангай аймагт үндэсний хиймэл дагуул хөөргөх тандан судалгааны станц байгуулна

Сансрын холбооны болон тандан судалгааны үндэсний хиймэл дагуул хөөргөх ТЭЗҮ боловсруулах сонгон шалгаруулалт зарлан, тус тендерт “Падеко” ХХК шалгарч, гэрээ байгуулсан.

Уг төслийн хүрээнд гэрээний дагуу боловсруулсан баримт бичгийн эцсийн тайланг гүйцэтгэгч талаас хүлээн авсан.

Мөн Ерөнхий сайдын дэргэдэх Сансрын зөвлөлийг 2 удаа хуралдуулан “Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тандан судалгааны төв байгуулах ТЭЗҮ боловсруулах ажилд харилцаа холбооны болон тандан судалгааны хиймэл дагуул тус бүрийн хүрээнд багц ажлууд болгон тендер зарласан. Тендерт Францын “Сатконсалт” ХХК шалгарч гүйцэтгэгчээр ажиллан хяналтын төв болон нөөц газрын станцуудын оновчтой байрлалыг судалж 2 байршил сонгоод байна.

Хиймэл дагуулын техникийн шийдлийг санал, дүгнэлтийн дагуу хэд хэдэн хувилбартай боловсруулан, байршлын саналын хамтаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албанд танилцуулсан бөгөөд одоо зөвлөлийн хариуг хүлээж байгаа юм байна. 

Харилцаа холбооны болон тандан судалгааны хиймэл дагуулын станц байгуулах газрыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, нөөц станц байгуулах газрыг Өвөрхангай аймгийн Тарагт суманд байхаар сонгоод байна.