Номин

Э.Номин

Орчуулагч

Нийт 39 мэдээ байна.
  • 18/10/16

    Их савласан ч бага доргидог "акулууд"

    Уул уурхайн салбарын ноён оргилд ‘Би-Эйч-Пи Биллитон’ компани болон ‘Рио Тинто’ корпорици нар тооцогддог. Эдгээр нь хоёул Австралийн компаниуд билээ. Саудын Араб улс газрын тосны хаан гэгддэг шиг энэ хоёр компани уул уурхайн салбараар алдартай. Австрали улсын Пилбара муж дахь уурхайнууд бол тэдний хувьд мөнгөний үнээ л гэсэн үг.     Нэг тонн төмрийн хүдрийн олборлох өртөг 30 ам.доллараас баг...
  • 18/10/16

    Ли Куан Югийн байгуулсан цаазын ялтай Диснейлэнд

    Захиргаадалтыг дэмжигчид Ли Куан Югийн Сингапурт байгуулсан амжилтаас буруу үлгэр дууриал авч байна. Та түүний хөшөө дурсгалыг Сингапурын хаанаас ч харж болно. Чинээлэг, дэс дараатай, үр дүнтэй, шударга засаглал бол ганц түүний гавьяа биш юм. Гэхдээ түүнийг хурцаар шүүмжлэгчид хүртэл 91 насандаа тэнгэрт хальсан Ли Куан Юг маш том нөлөө үзүүлсэн болохыг хүлээн зөвшөөрдөг. Тэрээр 1959 онд Сингапур улсад “өөрөө удирдах заса...
  • 14/10/16

    Төсөв, төлбөрийн тэнцлийн хос алдагдал

    Эдийн засагт төсвийн болон төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал нэгэн зэрэг үүсэхийг хос алдагдал гэж нэрлэдэг. 1986 онд АНУ-ын төсвийн алдагдал ДНБ-ий 5 хувь (1980 онд 2.7 хувь байсан), урсгал тэнцлийн алдагдал 3.5 хувьд (1980 онд 0 хувь байсан) хүрч, адил дүнтэйгээр нэмэгдэж байсан нь эдийн засагчдын анхаарлыг татаж, олон тооны судалгааны ажил хийгдэж эхэлсэн. Хос алдагдлын талаар дараах тайлбарууд байдаг. Үүнд: Манделл...
  • 21/06/16

    БНХАУ-ын "бар" ээжүүд

    Хятадын бар ээжүүд коллежийн таунхаусны салбарыг цэцэглүүлж байна. БНХАУ-ын оюутнууд АНУ-ын оюутны кампусыг дүүргэж буйг хүн бүр мэддэг болсон. Харин тэдний ээж нар ирж буйг мэдэх хүн тийм ч олон биш. Өнгөрсөн онд БНХАУ-ын 394,669 сурагч Америкийн их дээд сургууль болоод ахлах, дунд сургуулиудад суралцаж байсан нь олон улсын сурагчдын нэлээд том хувийг эзэлсэн билээ. Гэтэл хүүхдүүдээ дагасан ээж нар Америк тивийг зорих болжээ....
  • 17/06/16

    Обамагийн нэрлэхээс татгалзсан хоёр зүйл

    Өнгөрсөн Мягмар гарагт Ерөнхийлөгч Б.Обама “Радикал үзэлт Исламчууд” гэсэн нэрийг хэрэглэхийг шаарддаг жиргээч улс төрчдийг шүүмжилсэн билээ. Мягмар гарагт террорист халдлага үйлдэгчдийн үйлдэл болоод зорилгыг яагаад “радикал үзэлт Исламчууд” гэсэн үгсээр төлөөлүүлэн нэрлэдэггүй талаар дэлгэрэнгүй тайлбарыг олон нийтэд ийнхүү тавьжээ. “Энэ нэрийг хэлээд юунд хүрэх вэ? Яг юу өөрчлөгдөх юм бол? Энэ ...
  • 15/06/16

    Солонгосын эмэгтэй албан хаагчид эрхийнхээ төлөө х...

    Дизайнер Мүн Сү-жон ажлын дараа хамт олонтойгоо хөгжилдөн суухаар болов.  Түүнийг архи уухаас татгалзтал жирэмсэн болсныг нь тэр дороо гадарлав. Дарга нь баяр хүргэхийн оронд зэмлэж гэнэ. Хамт олон нь түүнийг бусаддаа ачаа болж, байхгүйд нь түүний ажлыг хийх хэрэг гарлаа гэж буруушаахын хажуугаар хэзээ ажлаасаа гарахыг нь шалах аж. Мүн Сү-жон энэ талаар компанийнхаа хүний нөөцийн мэргэжилтэнд гомдол мэдүүлтэл түүний жирэм...
  • 10/06/16

    Сингапурын төрийн албан хаагчид интернэт хэрэглэх ...

    БНСУ-ын төрийн албан хаагчдын хэрэглээний бүх компьютеруудын интернэт холболтыг ирэх оны зургаан сар гэхэд албан ёсоор таслахаар болж байна. Аюулгүй байдлыг чангатгах үүднээс уг арга хэмжээг авч байгаа хэмээн албаныхан мэдэгдэж байна. “Стрэйт Таймс”-ын олж мэдсэнээр засгийн газрын агентлаг, яам, хуулийн байгууллагуудын интернэтийг одооноос эхлэн нэг жилийн дараа гэхэд бүрэн гүйцэт таслах талаарх албан бичиг хүргүүл...
  • 08/06/16

    Хятадад гэр бүл салалт өндөр байдгийн шалтгаан

    Хятадын Засгийн газрын зүгээс гэр бүлийн үнэ цэнийг ихэд ярих боловч гэр бүл салалт нэмэгдсэн хэвээр байна. Ян Юронгийг шатаар дээш өгсөх зуур эхнэр нь хэд хэд нудраад авав. Энэ гэр бүлийн хоёр Чунцин дахь гэр бүлийн салалт хариуцсан дүүргийн газарт өөрсдийн ээлжийг хүлээн дугаарлан зогсох аж. Энэ газар хөл хөдөлгөөн ихтэй болоод уджээ. Ян Юрон эхнэртэйгээ хорь гауй жил ханилсан юмсанж. Түүний өгүүлснээр энэ хугацаанд эхнэр нь...
  • 31/05/16

    Яагаад зарим ард түмэн инээхийн оронд хөмсөг занги...

    “Шалтгаагүйгээр инээмсэглэх бол тэнэг хэрэг”гэсэн орос ардын хэлц үг байдаг. Энэ үг ч үнэний ортой юм. Учир нь Оросын ард түмэн зураг авхуулахдаа, гадуур алхахдаа, танихгүй хүмүүстэй таарахдаа тэр бүр инээмсэглээд байдаггүй. АНУ-д анх очиж буй орос хүмүүс танихгүй хүмүүсийн инээмсэглэн зөрөхийг хараад ихэд  гайхдаг. Гэхдээ тэднийг инээдэггүй болохоор аз жаргалгүй гэж ойлгож болохгүй. Тэдэнд бусад улс үндэстнүү...
  • 31/05/16

    Б.Обамагийн шинэ гэр

    Ерөнхийлөгч Б.Обама ирэх нэгдүгээр сард Цагаан ордныг орхисны дараагаар Вашингтон хот дахь язгууртнуудын Калорама дүүрэгт амьдрах төлөвлөгөөтэй байгааг түүний гэр бүлийн дотны хүмүүс нь хэлж байна. Калорама бол Цагаан ордноос ердөө гурван километрийн зайнд орших нам гүм дүүрэг билээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгч Б.Обама охин Сашагаа 2018 онд ахлах сургуулиа төгстөл нь Вашингтон хотод амьдрах тул 761м.кв талбайт...
  • 26/05/16

    Америкийн оюутны хотхонуудад амьдардаг Хятадын шин...

    Гадаадад суралцаж буй хятад оюутнууд хичээнгүй, мөнгөндөө гамтай, идеалист гэж үнэлэгддэг байсан. Одоо тийм байхаа больжээ. Хорь хүрэхгүй жилийн дотор АНУ-д суралцдаг хятад оюутнуудын дүр төрх тун хурдацтай хувьсан өөрчлөгджээ. 1980 оны Дэн Сяопины “Нээлттэй хаалга”-ы бодлогын ачаар хятад оюутнуудад  АНУ-д суралцаж, тэтгэлэг авах боломж анх олдож байсан. Тухайн үеийн оюутнууд бол хятад үндэстний хамгийн шилдэг...
  • 20/05/16

    Хятадын спортын системийн шинэчлэл

    1980 оны Москвагийн олимпоос эхлэн БНХАУ-ын спортын салбар хурдацтай хөгжиж байна. 2008 онд эх орондоо олимпийн наадмыг зохион байгуулж, тус олимпод медалийн тоогоор тэргүүлж, дөрвөн жилийн дараа зохиогдсон 2012 оны Лондонгийн олимпийн үеэр цуглуулсан медалийн тоогоор хоёрт буюу АНУ-ын ард орсон түүхтэй. 2016 оны Рио Де Жанейрогийн олимп болоход ердөө гурван сар үлдсэн тул тус улсын спортын салбарынхан чөлөө завгүй хөдөлмөрлөж...
  • 17/05/16

    Дутерте: Гэмтнийг гэсгээгч ерөнхийлөгчийн ордонд з...

    Филиппин улсын ирэх зургаан жилийн өнгийг тодорхойлох сонгуульд сая сая Филиппинчүүд идэвхийлэн оролцож, саналаа өгч байна. Сонгуульд санал өгөх шалгуурыг давсан бүртгэлтэй хүн амын тоо 100 сая байх бөгөөд тэдгээрийн 55 сая нь шинэ ерөнхийлөгч болон түүний туслахуудаас гадна Сенатын танхимын хагасыг, төлөөлөгчдийн танхимыг бүхэлд нь, орон нутгуудын захирагчаас авахуулаад хотын захирагч, мужийн зөвлөлийн гишүүдийг хүртэл дахин...
  • 04/05/16

    Австралийн ярвигтай цагаачлалын бодлого

    Австралийн Хамтын Нөхөрлөлийг зорьсон анхны усан завинд Вьетнамын залуухан гурван найз, ах дүү хоёрын хамт ирж байлаа. Тэд Вьетнамын дайны үлдээсэн сорви, Сайгоны уналтаас айж, 1976 оны намар 19 метрийн урттай модон завийг сэлүүрдсээр Австралийн эрэгт ирж байв. Тэднийг завин дээр суусаар ирсэн тул “Завьны хүмүүс” хэмээн нэрийдэж байжээ. Уг явдлаас хойшхи таван жилд нийт 2054 хүн тус улсыг зорьсон байна. Тухайн үед ...
  • 29/04/16

    Дэлхийн хамгийн эмзэг ерөнхийлөгч

    Туркийн удирдагч шүлэг уншиж байсныхаа төлөө шоронд хоригдож байв. Харин одоо Германы шог зохиолчдыг яг ийм шалтгаанаар шоронд хорихыг хүсч байна. Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр БНТУ, ХБНГУ болон Европын Холбооны төлөөлөгчид Турк улсын Газиантеп хотод хуран цугларчээ. Энэхүү уулзалтын зорилго  нь  Турк улсаар дамжин Европыг зорьсон дүрвэгсэд, цагаачдын урсгалыг  зогсоох зорилго бүхий  ‘ЕХ-БНТУ тохиролцо...
Нийт 3 хуудас/39 мэдээ