МАН-ын дарга Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө
2016.07.07

МАН-ын дарга Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө

МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр 12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайдын нэрийг танилцуулахаар болжээ.

МАН Бага хурлаа өчигдөр хийж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг дэвшүүлсэн юм. Хуулиараа энэ асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой юм.