2016.07.19
Засгийн газрын бүтцийг зөвшилцөхөөр мэдүүлжээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн төслөө зөвшилцөхөөр өнөөдөр /2016.07.19/ Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.
Засгийн газрын бүтэц Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга дарга болон 13 яамтай байх юм.
Шинэ Засгийн газрын бүтэц
- Монгол Улсын Ерөнхий сайд
- Монгол Улсын Шадар сайд
- Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Үндсэн чиг үүргийн яам:
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- Гадаад харилцааны сайд
- Сангийн сайд
- Хууль зүй, дотоод хэргийн сайд
Чиглэлийн яам:
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
- Батлан хамгаалахын сайд
- Барилга хот байгуулалтын сайд
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд
- Зам тээврийн сайд
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
- Эрчим хүчний сайд
- Эрүүл мэндийн сайд
Монгол Улсын Ерөнхийлөгч хариу өгснөөр Засгийн газрын бүтцийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.