2016.07.19

“Сайхан бүхэн санааных” аяны хүрээнд 15 сая төгрөгийн үнэтэй барааг илгээлээ

Баян-Өлгий аймагт байгаа гамшигт өртөгсдөд тусламж болгон, хүүхэд болон том хүний нийлсэн 15 сая төгрөгийн үнэ бүхий гутал хувцсыг ОБЕГ-ын хамт олонд хүлээлгэн өглөө.

Энэ сарын 10-ны 17 цагийн үед Баян-Өлгийн аймагт их хэмжээний аадар бороо орж, үер буусны улмаас олон айл өрх орон гэргүй болж хохирсон билээ. Харин тэдэнд тусламж болгох үүднээс  S Outlet’s дэлгүүрийн хамт олон “Сайхан бүхэн санааных..” сайн үйлсийн аянг эхлүүлсэн юм.