Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгчийг хүлээн авч уулзав
2016.07.08

Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгчийг хүлээн авч уулзав

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгч ноён Удо Хэлгэ Фоксийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр бригадын генерал Т.Бадрал Монгол орны усанд эрэн хайх, аврах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, чадавхийн талаар ноён Фоксод танилцуулж, цаашид тус олон улсын холбоотой усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах чадавхийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Улмаар Далайн аврах ажиллагааны олон улсын холбооны тэргүүлэгч ноён Фоксийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт зочилж, үйл ажиллагаатай нь танилцахыг урилаа.

Монгол Улсын Зам, тээврийн яамны Далайн захиргаанаас Далайн аврах ажиллагааны олон улсын холбоотой хамтран 2016 оны 07 дугаар сарын 06-07-ны өдөр Хөвсгөл нуурт усны осол, түүний аврах ажиллагааны талаар хамтарсан сургалтыг зохион байгуулж байгаа юм.