Эрэн хайх, аврах анги шинэ байртай боллоо
2016.07.20

Эрэн хайх, аврах анги шинэ байртай боллоо

Онцгой байдлын албыг бэхжүүлэх, албаны бэлэн байдлыг хангах, албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор Ховд аймгийн Онцгой байдлын газраас “Эрэн хайх, аврах ангийн шинэ ажлын байр” төслийг амжилттай хэрэгжүүлж 2016 оны 7 дугаар сарын 15-ний билэгт сайн өдөр шинэ байрныхаа нээлтийг хийлээ.

Эрэн хайх, аврах ангийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Өлзийхишиг, Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Цэрэнсамбуу, Ховд Баганат  ХХК-ийн захирал Ц.Даваасүрэн, тус газарт ажиллаж байсан ахмад ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн барилгыг Онцгой байдлын ерөнхий газрын хөрөнгө оруулалт, аймгийн Засаг дарга, албан хаагчдын дэмжлэгтэйгээр барьсан байна.

Уг барилга нь аврах ажиллагааны 4 автомашины гарааш, ангийн болон бүлгийн дарга, аврагч нарын өрөө, сургалтын танхим бүхий 2 давхар иж бүрэн цогцолбор байгууламж юм.

Тус газрын Эрэн хайх, аврах ангийн барилга ашиглалтанд орсноор албаны бэлэн байдал дээшилж орон нутагт “Шуурхай бүлэг-105”-ийн үйлчилгээг нээж, ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлжээ.