АН-ын Онцгой комиссыг Я.Санжмятав ахална
2016.07.21

АН-ын Онцгой комиссыг Я.Санжмятав ахална

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс байгуулсан Онцгой комиссыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав ахална.

Тус комиссын дэд даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг сонгосон байна. Мөн гишүүдээр нь А.Гантулга, Н.Батбаяр, Б.Ургамалцэцэг, Л.Одсэр, С.Төмөрхүү, О.Амгаланбаатар нарыг сонгож, нарийн бичгээр Б.Батхуяг ажиллахаар болжээ.

Энэхүү Онцгой комисс нь хууль зөрчсөн үйлдэлд дүгнэлт хийж олон нийтэд мэдээллэх, хууль хяналтын байгууллагад хандах үйл ажиллагааг зохион байгуулах юм.