Өнөөдөр дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэнэ
2016.07.25

Өнөөдөр дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэнэ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимын 11 сайдыг УИХ-аас томилж, харин үлдсэн дөрвөн сайдын асуудлыг энэ долоо хоногт МАН-ынхан дахин хэлэлцэхээр болсон билээ.

Сайдаар томилогдсон хүмүүс эхнээсээ албан ажлаа хүлээж авсан байгаа. Харин үлдсэн дөрвөн сайдын асуудлыг нь яах нь бүрхэг хэвээрээ байгаа юм. Ямартаа ч дөрвөн сайдаар дутуу Засгаа бүрдүүлэхгүй тулд энэ долоо хоногтоо амжуулж томилох юм. Тиймээс өнөөдөр бүлгийн хуралдаанаар Засгийн газрын дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэнэ.

Гэхдээ УИХ дахь намын бүлгүүд хэдэн цагаас хуралдах нь тодорхойгүй байна.  Энэ асуудлыг бүлгүүдээр хэлэлцэхийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сайд нарын асуудлыг ярих юм. Үүний дараа нь УИХ дахь намын бүлэгтээ асуудлыг оруулж хэлэлцүүлэх учиртай. Дараагаар сайд нарын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, УИХ-д өргөн мэдүүлэх болов уу гэсэн хүлээлт байгаа юм.