Төрийн бүтцээс илүү хууль эрх зүйн орчин бидэнд чухал
Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан монгол залуусыг удирдан нэг км-т арван төгрөгийн цахилгаан хэрэглэдэг машин үйлдвэрлэжээ. Энэ машин нь өмнө Японд үйлдвэрлэгдсэн бөгөөд Монголд 2-12 хүний хүний суудаптай цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх бүрэн боломжтой хэмээн зохион бүтээгч ярьж байна. 11 сая төгрөгөөр бүтээсэн анхны машин бөөний үйлдвэрлэлээр найман сая төгрөг болж буурна. Манай улсын амьжиргааны боломжтой 50 мянган өрх нэг машин захиалбал Азид маш том зах зээлд гарах боломжтой гэсэн тооцоо байдаг аж. Энэ тухай Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-Нэг км-т арван төгрөгийн цахилгаан хэрэглэх машин бүтээх санаа хэрхэн төрөв?
Дэлхийн авто машины үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээг харвал 10-15 жилд эко чиглэлд шилжих нь тодорхой болсон. Парисын “СОР-21” уулзалт агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа нүүрс болон нефтийн эсрэг нар, цахилгаан, усан эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих нэгдсэн тохиролцоонд хүрсэн. Бид өмнө нь хөгжлийн араас гэтдэг байсан. Энэ удаа хөгжлийг угтаж хөгжих бүрэн потенциаль бидэнд байна.
Үүний хамгийн том баталгаа нь энэ цахилгаан машин. Гэхдээ энэ монголчуудын хувьд шинэ зүйл биш. Бид өмнө нь Хүй долоон худагт үйлчлэх машинуудыг үйлдвэрлэн нийлүүлж байсан. Зарчмын хувьд цахилгаан машинууд ижилхэн. Гэхдээ Монголын нөхцөлд тохирсон, ялангуяа нийслэлийн зам тэлэх боломжгүй нөхцөлд иргэдэд тохиромжтой хэлбэрийг санал болгох үүднээс энэ машиныг зохион бүтээсэн. Энэ машиныг “Эко бус” компанид үйлдвэрлэсэн.
-Машин бүтээх түүхий эд Монголд бий юу?
Төрийн шагналт Нацагнямтай хамтраад бүх зүйлийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой. Би өөрөө энэ машиныг унаад 1000 км явж байна. Зардпаа тооцож үзсэн чинь нэг км-т арван төгрөгийн цахилгаан зарцуулсан байна.
-Туршилт амжилттай болсон гэсэн үг үү?
Аливаа туршилт 4-5 жил үргэлжилдэг. Туршилтын хугацаанд сайжруулах юм олон байгаа нь харагдсан. Дээр нь хүйтний улиралд бас ямар байх нь энэ өвлийн туршилтаар мэдэгдэнэ.
-Цахилгаан машины үнэ түлш хэрэглэдэг машинаас хямд байх нөхцөл бүрдсэн үү?
Энэ нь өөрөө Монголын давуутал. Бидэнд аккумлятор, цахилгаан мотор хийх түүхий эд хангалттай бий. Зөвхөн Монголд хамгийн хямдаар цахилгаан машин үйлдвэрлэх боломж бий.
-Таван мянган ам.долларын цахилгаан машин дэлхийд байхгүй нь үнэн. Гэхдээ бөөний үйлдвэрлэлийн хэмжээнд яаж хүргэх вэ?
Эхний машин 11 сая гаруй төгрөгөөр бүтсэн. Хэрэв бөөнөөр үйлдвэрлэвэл 30 орчим хувиар үнэ буурах байх. Үүний тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй.
-Аж үйлдвэрийн яам байгуулснаар энэ асуудал шийдэгдээгүй юу?
Би мянган удаа төрд асуудал тавьжбайсан. Муугүй үр дүн гарсан. Гэвч гаднаас автобус авах сонирхолтой эдийн засгийн бүлэглэл байна. Үүнд инженерүүд маш их харамсаж байгаа. Дотоодын бус үйлдвэрлэлийг дэмжих дийлдэхгүй бүлэглэл байна. Харин нэг баярлууштай юм нь саяхан эрх баригч болсон нийслэлийн МАН мөрийн хөтөлбөртөө дотоодын компаниудаас 400 автобус авна гэж оруулсан. Энэ чинь үндэсний үйлдвэрлэлийг бодитоор дэмжиж байгаа хэлбэр.
-400 автобус үйлдвэрлэх боломж манайд байна уу?
Энэ чинь өөрөө бидний хуучирсан сэтгэлгээ байгаа юм. Зах зээлийн эдийн засагт төр 1000 автобус худалдан авах гэрээ нь өөрөө санхүүгийн эх үүсвэр, банкны баталгаа, үйлдвэрт оруулах хөрөнгө оруулалт болдог байхгүй юу. Бизнесмэнүүд төрөөс мөнгө нэхдэггүй. Баталгаатай худалдан авалтын гэрээ байхад өөрсдөө мөнгөө хялбархан босгоно.
Гэтэл манайд эсрэгээрээ төрөөс мөнгө авч бизнес хийдэг үзэгдэл газар аваад байна. Төр зөвхөн нийслэлийн хэрэгцээний том автобусыг биднээс худалдан авна гэсэн гэрээ хийчихэд бид арван мянган ажлын байр гаргаад зогсохгүй төмөрлөгийн үйлдвэрлэлийг гурван жилийн дотор босгох боломжтой.
-Аж үйлдвэрийн яамыг татан буулгах тухай ярьж байна.
Инженерүүд улс төрөөс хол байдаг. Тэдэнд үйлдвэрлэл явуулах орчин л хэрэгтэй болохоос засгийн эрхэнд аль нам байх нь падгүй. Гэхдээ 30-аад жил зүтгэсэн төмөрлөгийн салбарыг харж байхад яамтай байсан үед аж үйлдвэрлэлд маш их дэвшил гарсан.
Үүнийгээ сааруулахгүй, хууль эрх зүйн орчноо эрх баригчид сааруулахгүй бол ямар бүтцээр аж үйлдвэрийг хөгжүүлэх нь бидэнд сонин биш. Аж үйлдвэрийгхөгжүүлэх цөм инженерүүд байдаг гэдгийг эрх баригчид ч, сөрөг хүчин ч мартаж болохгүй.
Аж үйлдвэр хөгжиж байж улс орон эдийн засгийн хараат байдлаас гардаг. Монгол орны давуу тал нь аж үйлдвэрийн түүхий эд бэлэн. Боловсон хүчин хангалттай. Төрийн зөв бодпого байхад л болно.
-Цахилгаан машин бас улс төртэй холбоотой юу?
Таны асуултад хариулсан болохоос би улс төр яриагүй. Энэ машиныг бүтээхэд ямар ч улс төр оролцоогүй. Аж үйлдвэрийн төрийн бодпогын хүрээнд бүтээгдсэн машин. Энэ удаа зүгээр л нийгэмд дохио өгөх зорилгоор бүтээсэн. Захиалга ихээр ирээд, бөөнөөр үйлдвэрлэх тохиолдолд ямар ч улс төрийн шаардлага байхгүй.
Та өдөрт гурван мянган төгрөг таксинд зардаг гэж байна. Дөрвөн км явах мөнгө. Тэгвэл энэ машинаар 30 км явна. Энд ямар улс төр хэрэгтэй байна. Сэтгүүлчид, пицца хүргэлт, такси, шуудан гээд төдий хэмжээний мөнгө хэмнэж болно. Энэ хэрээр агаарын бохирдол, замын түгжрэл буурна.
-Замын түгжрэл яаж буурах юм ?
Бага овортой. Дугаарын хязгаарлалтад өртөхгүй.
-Яагаад дугаарын хязгаарлалтад өртөхгүй гэж?
Хоёр хүний суудалтай учраас мопедод тооцогдож номер олгодог.
-Барууны томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машины үйлдвэрлэлийг хавчдаг гэдэг биз дээ?
Тийм яриа байдаг. Батлах арга байхгүй. Гэхдээ бид заавал тэдний араас явах шаардлага байхгүй. Одоо бидэнд маш хямд цахилгаан машин үйлдвэрлэх боломж байна. Маш том зах зээлийг түрүүлж эзлэх боломж өнөөдөр л байна. Техник, технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд боломжийг ашиглах ёстой. Энэ бол хэдэн зуун мянган ажлын байрны асуудал. Ажилгүйдпийн тухай нам болгон ярьдаг. Гэтэл ажилгүйдлийн тухай биш, ажиллах хүчний хомсдол үүсгэх хэмжээний үйлдвэрлэл бэлэн байна.
-Нэхий 100 төгрөгийн үнэтэй байхад та нар машин үйлдвэрлэгч томоохон корпорациудтай суудал, залуурын бүрээс зэрэг зүйлсийг үйлдвэрлэх гэрээ байгуулчихаж чадахгүй юу ?
Нэхий 100 төгрөгийн үнэтэй болж байгаа нь манайд үйлдвэрлэл байхгүй байгааг л харуулж байгаа юм. Ийм үзэгдэл хаа ч байхгүй. Бид гадныхантай хангалттай уулздаг. Хэн ч биднийг тоодоггүй. Хэзээ биднийгтоох вэ гэхээр төрийн сайдтайгаа очоод, төр баталгаа гаргаад бид гэрээ байгуулах ёстой.
Саяхан АСЕМ-ын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч 100 гаруй бизнесмэнтэй ирж, гэрээ байгуулж байна. Гэрээ байгуулсан Монголын компани тэдэнд хангалттай итгэнэ биз дээ. Яг үүнтэй адил акул авто үйлдвэрлэгчидтэй манай хэн нэгэн сайд биднийг дагуулж очоод гэрээ байгуулбал нэхий дэлхийн зах зээлийн үнээр зарагдаад эхэлнэ шүү дээ.
-Дэлхийн зах зээлд зуу орчим ам.доллар байгаа биз дээ?
Тэр нь хамаагүй. Ямар ч байсан 100 төгрөгөөр биш. Хамгийн гол нь том корпорациуд дэлхийн зах зээлийн үнээр гэрээ хийдэг. Энэ нь ажлын байрны баталгаа, хөрөнгө оруулалт болдог. Европын орнуудад манай иргэд залуурын бүрээс хийдэг үйлдвэрт олноороо ажилладаг. Тэд Монголдоо ирээд үйлдвэр байгуулах хангалттай туршлага хуримтлуулсан. Харамсалтай нь ирээд боломжгүй учраас л тэндээ хөлсний ажил хийгээд амьдарч байна.
-Танд төрд санал болгох бэлэн төсөл байна уу?
Монголын хамгийн их валют урсгадаг зах зээл түлш, метал хийц, тоног төхөөрөмж, машин механизм. Түлшинд 1.5, нөгөөд нь 1.7 тэрбум. Нийтдээ 3.2 тэрбум ам.доллар бусдад өгч байна. Өөрөөр хэлбэл, долоо шахам их наяд төгрөгөөр гадны компаниудыг санхүүжүүлж байна. Хэрэв энэ мөнгийг дотооддоо эргүүлбэл ажлын байр гэх асуудал үгүй болж орон сууц, дэд бүтэц гэх асуудлыг шийдэх бүрэн боломжтой.
-Зэс, нүүрс, ган, нефть боловсруулах үйлдвэр барих инженер Монголд бий юу?
Боловсон хүчин, технологи, түүхий эд манайд хангалттай бий