Эдийн засгийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат
2016.08.01

Эдийн засгийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбатын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улсын Их Хурлын эрхэм дарга,

УИХ-ын эрхэм гишүүд ээ, Юуны өмнө манай Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шуурхай хэлэлцэн шийдаэрлзж өгсөнд талархал илэрхийлье.

Засгийн газар энэ мөчөөс эхлэн ард түмэн-дээ батгай үнэн, бодит тоо баримтыг хэлж, сонгогчдынхоо хүлээлгэсэн

өндөр итгэлийг зүтгэлээр хариулж, улс орныхоо тогтвортой хөгжлийн төлөө чин шударгаар ажиллах болно. Засгийн газрын зүгээс иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлзх, нийгэм, эдийн заспшн хүртээмжтэй хөгжлийг түргэсгэх үндсэн зорилтыг хэрэгжүүлзхдээ шуурхай, ил тод байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллана.

Засгийн газрын хэрэг-жүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр ямар байх, УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрхэн баяжуулж, ажил хэрэг болгох талаар танхимаараа хэлэлцэн юн яаралтай УИХ-д өргөн мэдүүлнэ.

Харин Ерөнхий сайдын хувьд зарчмын байр сууриа илэрхийлье.

Монголын ард түмэн юуны төлөө манай намд, бидэнд, өндөр итгэл хүлээлгэж УИХ-д 65 сууцал өгснийг бид өргөн утгаар ойлгож, эго их итгалийг өндөр хэмжээнд ухамсарлаж байгаа. Тэдэн дундаас төр засаг тогтвортой, асуупдьп' богино хугацаанд шийдэж, алдах эрхгүйгээр хурдтай ажиллахыг онцгойлж үзсэнийг би Ерөнхий сайдын хувьд ойлгож байгаа. Тийм учраас, ард түмнийхээ итгэлийг “хоосон хүлээлт” болгож царцаахгүй, бодит ажлаар, итгэлийг зүтгэлээр хариулахын тулд манай Часгийн газар шийдвэр гаргах болон ажил гүйцэтгэх хурдыг илүүд үзэж бүтээлч ажиллахьгг эрхэм болгоно.

Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал о амаргүй байгаа. Нэгэнт нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг богино хугацаанд хүндрэл багатай давахын тулд хямрал, хүндрэлийнхээ гол шалтгааныг онож, асуудлынхаа цөмийг олж барих нь хамгийн чухал юм. Иймд нийгэм, эдийн засгийн өнөөгийн бодит үнэнийг, төсөв мөнгөний нэгтгэсэн тоо баримтыг удахгүй ард иргэд, УИХ-д танилцуулж тусгай хөтөлбөр баглуулан хэрэгжүүлж ажиллах болно.

УИХ-ын сонгуулийн дүн болон, саяхан болж өнгөрсөн АСЕМ-ын үр дүнг тойрсон, эерэг мессэж, эерэг нэр хүндийг үргэжлүүлэх эамаар нэгэнт итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын итгиийг сэргээх, эргюк тэднийг дуудах, ороод ирсэн хөрөнгө оруулалтыг хамгаалах, эрхзүйн илүү баталгаатай орчин бүрдүүлэхэд чиглэж, Засгийн газар тодорхой ажлууд хийх болно. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түнш улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.

Эрхэм гишүүд ээ!

Наадмын дараа намар гэдэг. Байгаль цаг уурын өнөөгийн таатай нөхцөлд өгөөжийг нь үр дүнтэй ашиглахын тулд намрын ургац хураалт, өвлийн бэлтгэл ажлыг хангах, улсын төсвийн тодолтольн боловсруулах зэрэг нэн шаардлагатай ажлуудыг цаг алдалгүй эхлэх хэрэггэй байна. Өнөөдөр томилогдсон сайд бүр салбарынхаа ажилтай шуурхай танилцаж, ажлын явцыг эрчимжүүлэх шаардлагатай. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайд Баян-Өлгий аймагт болсон үерийн хор уршгийг арилгах, Сангийн сайд төсвийн орлогын биелэлт, санхүүжилтийн байдал, тулсан өр авлага ямар байгаа болон улсын төсвийн тодотголын бэлтгэлийг хангаж ажиллана.

УИХ, нийслэл, аймгийн ИТХ-ын сонгууль болсонтой холбогдуулан цаг үеийн ажил цалгардах, удаашрах нөхцөл бүрдсэнийг зогсоох, аймаг, сумдын наадмыг дуусгаж, ажилдаа шуурхайлж орохыг холбогдох сайд, шат шатны Засаг дарга нарг үүрэг болгож байна. Төрийн албан хаагчдын амралтыг зохицуулж, яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааг жигдрүүлж, ирпдэд үзүүлэх төрийн үйлчилгээг тасралтгүй, шуурхай үзүүлж ажиллах шаардлагатай байна.

Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн засвар, намрын хичээл эхлэх бэлтгэлийг хангаж, ажлыг эрчимжүүлнэ. Урин дулааны улирал үргэлжилж байгаатай холбогдуулан хүн амыг элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар яаралтай авах арга хэмжээг ч орхигдуулж болохгүй.

УИХ-ын эрхэм ппнүүд ээ!

Цаашид макро эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах, эдийн засгийг сэргээх, засагаалын хямралыг даван туулах, ард иргэдийг ажлын байртай болгох, орлогыг нэмэщүүлэх, шаардлагатай нийгмийн зорилтот хэсгээ төрийн бодлогоор дэмжин тэтгэх, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих, томоохон болон дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлгэд оруулах гээд олон олон чухал ажлыг хийж амжуулах шаардлага бидний өмнө байна.

Та биднийг төрд илгээсэн ард түмэн сонгогчдын хувьд цагийн тоолуур гүйж эхэлсэн. Тэд улс орныхоо ирэх дөрвөн жилийн төлөө хийх ёстой ажлаа хийж, хамгийн үнэ цэнэтэй итгэлээ та бидэнд өгч, сонголтоо хийсэн. Цаг биднийг хүлээхгүй. Одоо бидний өмнө, ажил хийх таатай нөхцөлийг хүлээхгүйгээрзүтгэж

ажиллах үүрэг ирж байна. Монгольш төр, Монголын улс төрийн хамгийн том нам хэлснээ хийдэг, амласнаа биелүүлдэг байх ёстой. Монгол төрийн уламжлал, залгамж чанарыг хадгалж, улс орныхоо тогтвортой хөгжил, иргэдийнхээ сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр чин шуцаргаар зүтгэж ажиллацгаая.

Монгол төр, Монголын ард түмний минь босоо цагаан хийморь өөдөө байг.

Анхаарал тавьсан явдалд баярлалаа.