УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Эрүүл мэндийн сайдын хамт Замын -Үүдэд ажиллав
2012.03.19

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Эрүүл мэндийн сайдын хамт Замын -Үүдэд ажиллав

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар 2012 оны 3-р сарын 17- нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллав. Тэд Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжүүдээр явж, үйл ажиллагаа болон тулгамдсан асуудлуудыг нь биечлэн судалж, тус эмнэлгийн хамт олонтой уулзаж ярилцав.
Уулзалт дээр Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг: 

  • Орон нутгийн эмнэлэгт Төмөр замын эмнэлгийг нэгтгэн Нэгдсэн эмнэлгийн статустай үйл ажиллагааг нь явуулах,
  • Орон нутгийн Нэгдсэн эмнэлгийн 15 ортой Хэвтэн эмчлүүлэх байранд их засвар хийх хөрөнгийн асуудлыг шийдэх,
  • Замын-Үүдэд нэг өрхийн эмнэлгийг шинээр нэмж байгуулах
  • Замын-Үүдийн өнөөгийн хүн амын нягтаршил, өвчлөлийн байдал 100-аас доошгүй ортой эмнэлэгтэй байх хэрэгцээ шаардлага бий болгосныг харгалзан шинэ эмнэлэг барьж байгуулах гэсэн дөрвөн асуудлаар тулгамдаж байгаа бэрхшээлүүдээ тодорхойлон Эрүүл мэндийн сайдад танилцуулсан байна. Нэгдсэн эмнэлэгт мөн дүрс оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмж, эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа аж.

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар дээрхи асуудлуудыг шийдвэрлэх арга механизмыг судалж, тодорхой ажлуудыг нэн даруй эхлүүлэх нь зүйтэй гээд ялангуяа 100 ортой шинэ эмнэлгийн барилгын зураг, төслийг гаргуулах үүрэг даалгавар өгөв. Мөн орон нутгийн эмнэлэг төмөр замын эмнэлэгтэйгээ нэгдэн ажиллаж, эхний ээлжинд Замын-Үүдийн бүх хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.