2012.03.15

Чингэлтэй дүүрэг энэ оныг Хамтдаа хөгжье" иргэдийн оролцоо- өрхийн хөгжлийг дэмжих жил болголоо

Улсын их хурлын гишүүн Д.ОЧИРБАТ Чингэлтэй дүүргийн
"Хамтдаа хөгжье" иргэдийн оролцоо- өрхийн хөгжлийг дэмжих
жилийн нээлтэд оролцлоо

 Монгол Улсын Засгийн Газраас 2012 оныг "Өрхийн хөгжлийг дэмжих жил", Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас "Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил", дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас "Хороодын хөгжлийг дэмжих жил" болгон зарласан билээ.

Энэхүү жилийн ажлын хүрээнд хөгжил дэвшлийн тулгамдсан асуудлыг зөвлөлдөхийн зэрэгцээ төр, хувийн хэвшил, ТББ, иргэн харилцан мэдээлэл солилцож иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарт ахиц гаргах, тэгш, тогтвортой хөгжлийн талаар байр сууриа илэрхийлэх зорилготойгоор зохион байгуулж байгаа билээ .

 Чингэлтэй дүүрэг 35941 өрхийн 148 726 хүн амтай бөгөөд хөдөлмөрийн насны хүн ам 98139. Үүнээс ажил эрхэлж буй хүн 71366 байна.

 Монгол улсын Засгийн газар болоод Нийслэл дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас 2011 оныг  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласны  хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн болон бичил бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 126 иргэнд 303,1 сая төгрөгийн зээл олгож 308 шинэ ажлын байр, ЖДҮ-ийг дэмжих сангаас 8 аж ахуйн нэгж, 11 иргэнд 798 сая төгрөгийн зээл олгож 130 ажлын байр, бичил бизнесийг дэмжих сангаас 49 иргэнд 147,9 сая төгрөгийн зээл олгож, 49 ажлын байр, халамжийн сангаас 22 бүлэгт 22 сая төгрөгийн зээл олгож 81 ажлын байр тус тус бий болгож, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дүүргийн Засаг даргын дэргэд бид бичил бизнесийг дэмжих Бизнес инкубатор төвийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

 "Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил"-ийн өдөрлөгийн нээлтийн   энэхүү  өдөр     Жижиг дунд  үйлдвэрлэл,   өрхийн  үйлдвэрлэл  болон  бичил бизнесийг хэрхэн дэмжих,    иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр хамтран ажиллаж ХАМТДАА хөгжих гарцыг тогтоохоор зөвлөлдөн хэлэлцэж байгаа учир энэ юм.

 Түүнчлэн улсын хэмжээнд хийгдсэн өрхийн орлогыг оруулан тооцох аргачлалаар дүүргийнхээ өрх бүрийн өнөөгийн чадамжийг тодорхойлох ажлыг хийж гүйцэтгэсэн ба нэн тэргүүнд 1291 өрх, цаашлаад бүх өрхийнхөө аж амьдралыг сайжруулахаар зорилт тавьж, хичээж ажиллаж байна.

 Энэхүү ажилд төрийн захиргааны бүхий л байгууллагын албан хаагчид маань ажиллаж, өрхөөр дамжуулан иргэн бүрт хүрч ажиллахаар дүүргийн хэлтэс албад бүрт хороодыг хариуцуулахаар шийдвэрлээд байна.

Дээрхи ажлын дүнд жилийн эцэст өрхийн гишүүд нь ажилтай, орлоготой, хүүхэд багачууд нь эрүүл чийрэг, хүмүүжил соёлтой байхаар үр дүнг хүлээж байна. Ингэж чадаж гэмээнэ айл өрхийн амьдралын чанарт бодитой өөрчлөлт гарна.

 Дүүргийн зүгээс иргэдийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл бусад зээлийн эх үүсвэрүүдэд хамруулах замаар тогтвортой бизнес эрхлэх боломжийг бий болгон дэмжин ажиллана.

 Дүүргийн маань иргэн бүр хөдөлмөр эрхлэн өрхийн орлогоо нэмэгдүүлж, амьдралаа өөрсдөө өөд нь татахыг хичээж, иргэн хүнийхээ үүргийг ухамсарлан ажиллах нь чухал байна.