2011.01.21

Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар намын удирдлагууддаа шаардлага хүргүүлжээ

УИХ дахь МАН-ын өнгөрсөн даваа гаригийн ээлжит хурал хэрүүлтэй болж, бараг барилцаж ав-сан тухай хэвлэлээр шуугьсан. Бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн гаргасан ааш авир, хэлсэн үгийг ил гаргаж намын Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх ёстой гэж үзээд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар шаардлага хүргүүлжээ. Шаардлагыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд бөгөөд намын дарга С.Батболд, УИХ дахь бүлгийн дарга Д.Лүндээжанцан нарт хаягласан байна.

Гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар угийн хийрхүү зантай намын генсекийнхээ дайралтыг зүгээр өнгөрөөхгүй нь бололтой. Тэд хууль хяналтын байгууллагад мэдэгдэхээ ч илэрхийлээд байгаа билээ.

Бүлгийн хурлын үеэр У.Хүрэлсүхийг танхайрч байхад МАН-ын Ёс зүйн хорооны дарга Т.Цагаанхүү гишүүн Д.Тэрбишдагвын биед халдаж, хэл амаар доромжилсон гэсэн. Мөн гишүүн Ц.Даваасүрэнг хаалгаар хүчээр түлхэн гаргасныг Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан УИХ-ын гишүүний халдашгүй байдалд бүдүүлгээр халд-сан хууль бус үйлдэл гэж үзжээ. Иймд УИХ-ын гишүүдийн аюулгүй бөгөөд халдашгүй байдлыг хангах баталгаатай арга хэмжээ

намын нэр хүнд,нэгдэл  нягтралыг хангаж ажиллахын оронд хууль зөрчиж, УИХ-ын гишүүн л халдсан ноцтойүйлдлийг удаа дараа гаргаж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хүрэлсүхийн асуудлыг Удирдах зөвлөл, Хяналтын хорооны хурлаар яаралтай авч хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгч, намын нийт хамт олонд мэдээлэх, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааныг хуулийн хүрээнд зөв зохистой явуулдаг журам тогтоох, энэ талаар зохион байгуулалтын арга хэмжээ  авахыг шаарджээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.