Ц.Даваасүрэн: Намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн явуулга
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2012.05.02

Ц.Даваасүрэн: Намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн явуулга

МАН-ын Бага хурлаас өчигдөр Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн нарыг хассан шийдвэр гаргасан. Эдгээр гишүүдээс Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээгээд байгаа бол Ц.Даваасүрэн гишүүн ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байсан юм.

Харин дөнгөж сая Ц.Даваасүрэн гишүүн дээрх үйл явдалтэй холбогдуулан албан ёсны тайлбар хийв.Тэрбээр “Намын дүрмээр тухайн намаас УИХ-д сонгогдсон гишүүн намын Багахурлын гишүүн байдаг. Би өнөөдрийг хүртэл намын гишүүн байгаа.Удирдлагууд яаж хандаж байгаагаас бус надад итгэл хүлээлгэсэн жирийн иргэд, намын хамтран зүтгэгчид яаж хандаж байгаагаас шалтгаалан би намаас гарах эсэхээ шийднэ. Гэтэл өчигдөр намайг буруу ойлгосон юм уу Бага хурлаас хассанд харамсаж байна. УИХ-ын гишүүнийг улс төрийн нам шийтгэж байгаа нь буруу. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл байдаг.

Тэгэхээр надтай хамт ард түмнийг шийтгэж байгаа хэрэг. Намын зүгээс иймарга хэмжээ авч байгаа нь намайг сонгосон олон мянган хүнд хүндэтгэлгүй хандаж байна гэж би ойлгож байна. Тиймээс УИХ-ын гишүүнд хүндэтгэлгүй хандана гэдэг нь сонгууль болох гэж байгаа үед сайн зүйл биш. Би ямар нэгэн байдлаар сонгогчдоо басамжлуулахыг хүсэхгүй. Магадгүй намаас гарах тухай асуудал гарч ирвэл би сонгогчидтойгоо хамт л явна. Өнөөдрийг хүртэл би нам нэрээ өөрчилж хагарч байхад тос нэмэхгүй гэдэг байр суурьтай байсан. Одоо ч хэвээрээ.

Хуучны МАХН, одоогийн МАН, МАХН бүгд нэг угшилтай. Ер нь сонгуульд салангид оролцоод алинд нь ч ашиггүй. Ингэвэл 2000 оны АН-ын сургамжийг давтана. Ер нь МАН-д хөрөнгө мөнгөөр аархсан аархал яваад байгаа. Түүнээс биш шууд дарамтлаад намын бодлогоор хандаж болохгүй. Би улс төрийн амлалтыг биелүүлэх, ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудал, стратегийн ордын хөрөнгө оруулалт зэрэгт дэмжлэг үзүүлээгүй учраас намын бүлгээс гарснаа хэлсэн. Харин намаас гарахын тулд намын анхан шатны нэгжид өргөдлөө өгч шийдвэрлэгддэг.Тэгээд ч хөрөнгө мөнгөнд хөлчүүрхсэн хүмүүсийг өөгшүүлээд байвал жирийн ард түмэн МАН-аас холдоно. Өчигдөр намынх нь нэг гишүүн, намдаа нэг суудал авчирсан УИХ-ын гишүүнийг Бага хурлаас хөөнө гэдэг нь зарим нэг хөрөнгө мөнгөтэй хүний явуулгаар болсон дүрмийн бус зүйл” гэсэн юм. Ц.Даваасүрэн гишүүнийг ийнхүү мэдээлэл хийсний дараа зарим асуултад хариулт авлаа.

-Таныг МАН-ын Бага хурлаас хассан албан бичиг ирсэн үү?

-Бага хурлаас гарснаар намын гишүүнээс гарсанд тооцохгүй. Үүнээс гарах гол үрдагавар нь Бага хурал нь УИХ-д нэр дэвшигчдийг сонгодогтой холбоотой.Тэгэхээр намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн явуулга гэж ойлгож байна. Намын дүрмээр тухайн намдаа суудал авчирсан, Засгийн эрхийг авахад хувь нэмрээ оруулсан гишүүн Бага хурлын гишүүн байх эрхтэй. Өчигдөр Хяналтын хорооны дарга Дондог надтай утсаар ярьсан. Би “Нямдоржийн асуудалд хатуу байр суурьтай байгаа. Өнөөдөртөө би намаас гараагүй” гэж хэлсэн. Үүний дараа хасах шийдвэр гаргасан юм билээ.

-Таныг МАН-ын Бага хурлаас хассан болохоор МАХН-д элсэх үү?

-Нам гэдэг бол цөөн хэдэн хүний байгууллага биш. Олон мянган гишүүний бүрдэл. Нам дотоод ардчилалтай байх ёстой. Энэ том улс төрийн хүчнийгхагалж бутаргахгүйн төлөө тун бодолтой байх ёстой. Монгол Улсын тусгаартогтнолын түүхтэй холбоотой энэ нам нэрээ солиод хагарч бутарч явахад нь би нэрмээс болохгүй байхыг хичээж ирсэн. Улс төрийн нам өнөөдөр бизнесийн бүлэглэлд үйлчилдэг нь харагдаж байна. Түүнээс биш нийтийн төлөөлөлдөө хүндэтгэлгүй хандсанаар энэ намын гажиг арилахгүй. Хэрэв биулс төрийн алхам хийхэд хүрвэл гишүүд дэмжигчид, хамтран зүтгэгчдээсээасууж байгаад шийднэ.

-Та яагаад намынхаа Бага хуралд оролцоогүй юм бэ?

-Би Ц.Нямдорж сайдыг огцруулах байр сууриндаа хатуу зогсоно гэж мэдэгдсэнболохоор Бага хуралд оролцоогүй. Гэхдээ Бага хуралд суугаагүй гээд хасдаггүй. Ер нь Ц.Нямдорж сайдад олон түмэн их дургүйцсэн. Би байр сууриндаа бат зогсож, хариуцлага хүлээхэд бэлэн байна. Ц.Нямдоржийг огцруулах гэвэл буруу гээд намаас хасвал би байр сууриа хадгалсаар  байна.