365 хоногоос 10-хан өдөр баяр хөөртэй явахыг хүсээгүй юм
Хар хослол өмсөж, урлагийн тайзан дээрээс сонсогч олны алга ташилтад харамгүй мялаалгаж явсан үе түүнд бий. Аав, ээж, ах, дүү, амраг хайр, анд нөхөрлөлийн дуунаас эхлээд түүний дуулсан дуу бүр нь тухайн цаг үедээ хит болж “нийтийн дууны Ханхүү” хэмээх өргөмжлөлийг ч хүртээж байв.
Харин өнөөдөр тэрбээр урлагийн бус улс төрийн тайзнаас, сонсогчдын хайр, хүндэтгэлийг биш сонгогчдын итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Энэ бол УИХ-ын гишүүн С.Жавхлан. УИХ-ын гишүүний тангарагаа өргөхдөө Төрийн ордонд морьтой ирж, өнгөрсөн хугацаанд монгол дээлээрээ “гоёсон" гээд түүнийг тойрсон яриа одоо ч хуучраагүй сэдэв хэвээр байна.
Тэрбээр өчигдөр УИХ-ын гишүүний анхны цалингаараа Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн нэг ангийн сурагчдад дээлний загвартай дүрэмт хувцас бэлэглэжээ. Түүнтэй ярилцлаа.
-Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бусад гишүүдээ бодоход Төрийн ордонд цөөн удаа л явж байгаа харагдлаа?
"Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэж өвгөдийн үг байдаг. Тийм учраас сууж ажиллахгүй. Явж ажиллана гэсэн зарчим барьж байна. Мэдээж аль алинийг нь хослуулна.
-Төрийн ордонд суухаас гадуур ажил хийх нь илүү гэсэн үг үү ?
-Хурлаа таслаад байна гэж үү.
-Тэр бүр харагдахгүй Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй болохоор тэгж харах хүн олон бий байх?
-Чуулганы хуралдаанд сууж байгаа. Яах вэ, зүгээр нэг хагархай ам байна гээд Жавхлан яриад байхгүй шүү дээ.
Явах ёстой юман дээрээ өөрийнхөө шүүлтүүрээр дуугарна аа. Байнга яриад байх чинь ер нь уйтгартай ш дээ. Мэдээж байнга чимээгүй байгаад байна гэж бас болохгүй. Тавыг нь тааруулаад л явж байна.
-УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө Төрийн ордонд морьтой ирсэн нь олон нийтэд содон үзэгдэл байсан?
-Морь бол монголчуудын сүлд шүтээн. Миний мөрийн хөтөлбөрт “Хэмнэж чадсан нь хийж чадна” хэсэг бий.
Монголчууц хуучин ахуй ёс заншлаа дэлгэрүүлцгээе. Хөгжил нэрийн дор залхуурал руу явахыг үл тэвчье гэсэн зарчмаар морийг сонгуулийн сурталчилгаандаа хэрэглэсэн.
Морь бол Монгол Улсын Төрийн сүлдэнд байдаг, монгол хүний хийморийг бэлгэддэг. Тийм болохоор намайг сонгосон түмэн олондоо баярлалаа гэдгээ илэрхийлж 99 морьтойгоо Төрт ёсоо хүндэтгэн тангараг өргөх ёслолдоо ирсэн.
-УИХ-ын гишүүдээс хийж байгаа үйлдлээрээ төдийгүй хувцаслалтаараа ялгарч байгаа хүн нь яах аргагүй Та. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд суухдаа дандаа л дээлтэй байдаг нь зарим хүнд өвөрмөц санагддаг байх. Дээлтэйгээ явсаар байгаад бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах уу. Эсвэл хааяадаа өөр хувцас өмсөх үү?
-Би Монголынхоо хөрс шороонд шингэх хүртэлээ дээлтэйгээ байна. Учир нь, би Монголын хөрс шорооноос соёолж ургасан. Энэ биеийг Монгол аав, ээжээс заяасан.
Сэтгэл зүрх минь дотроо монголоороо шатаж бадарч явдаг учраас тэрхүү ёс заншлъгг тэргүүндээ, оройдоо залж явдаг юм. Хүн дотроо Монгол гэж дүрэлзэж байж болно. Түүнийгээ үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй гэдгийн адилаар гаднаа ч монголоо дүрэлзүүлж явах ёстой.
Монгол хүн бүр дотроо ч, гаднаа ч, алхам гишгэм бүртээ монголоороо байхыг хичээх хэрэгтэй. Хүмүүс зөвхөн дээл өмсөж байна гэж харж магадгүй. Монгол бүх зүйлээ сэргээхийн тулд энэ дуут дохиог хийж байгаа юм.
Ёс жаяг, хүнлэг сэтгэл, хэнийг ч ялгадагтүй үзэл, оёж шидэх үйлсээс авахуулаад цаашдаа маш нарийн эдийн засгийн арга ухаан монгол дээлэнд шингэж уриалагдаж явж байгаа.
Монгол зүйл өнгө орох ёстой. Эргээд мандан бадрах ёстой цаг нь ирчихсэн болохоор Жавхлангийн яриад байгаа Монгол зүйл бүх хүнд харагдаад байгаа юм.
Түүнээс биш Жавхлан сонин харагдаад байгаа юм биш. Хэн өөрөөсөө өөрчлөгдөж чадна, тэр хүн дэлхийд өнгө орох, монгол түмэндээ үнэлэгдэх цаг ирсэн учраас монголоо эхлээд хүндэлчих, сэрээчих гэж яриад байгаа маань дээлнээс улбаатай, холбоотой.
Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл гэж ярьдаг. Өнөөдөр хэвтэх төрийн костюм, завхрах төрийн зангиа болчихоод байгаа нь энэ юм биш үү.
Харь гадаадыг хэт шүтэн дээдэлж байгаа энэ үзлийг таягдаж оюун санааны шинэ эрх чөлөөгөө олж авч, Монгол ёс жаягийнхаа дагуу болох тэр үзлийг уриалан дуудаж байгаа юм.
-УИХ-ын гишүүд бол цаг үеийн шаардлага ч юм уу, Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дээл өмсдөг. Таны хувьд дөрвөн жилийн турш дээлээ өмсөх нь ээ?
-Зөвхөн дөрвөн жилийн хугацаанд хүнд таалагдах гэж дээл өмсөхгүй ээ. Монголын төрд зүтгэж байгаа хүн өдөр болгон ёслол хүндэтгэлийн байх ёстой.
Монголчууд 365 хоногоос хэдэн өдөр дээл өмсөж байна, бодьё л доо. 10 өдөр л байх. Сар шинэ, Үндэсний их баяр наадам, намрын найр тэгээд төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр л өмсдөг.
Баярлахад, хүндлэн ёслоход дээл өмсөгдөж байна аа даа. Улсын баяр, Сар шинэ болоход бүгдээрээ хөөрч, хөгжөөд ах дүү нараараа явж байна даа.
Тэгэхээр өвөг дээдсийн минь үлдээсэн соёл дээл маань хөөр баярыг бид авч ирж өщөг юм байна. Тиймээс Жавхлан 365 хоногоос 10-хан хоног баяр хөөртэй явахыг хүсээгүй юм. 365 хоногжингоо хөөр баяртай явахыг хүссэн юм.
Өнөөдрийг харахаар монголчууц 365 хоногоос 10-хан хоног хөөр хөгжөөнтэй, баяр баясгалангийн байдалтай амьдраад 355 хоногт нь гунигаа гэсэн үг болж таарч байна. Харин соёлыг дагахаар ийм муу үр дагавартай байдаг.
Өөрсдөө юмаа хийж бүтээхгүйгээр залхуурал гэдэг бол ийм л буруу амьдралын буруу хэв маягийг авчирдаг юм байна. Араб, Япончууцыг жишээ татья тэд уламжлал угсаагаа дээдэлж чадаж байгаа учраас Дэлхийд мандаж байна, чинээлэг байна. Манай сумоч нарт хүртэл өмсгөөд явж байна.
-Өмнө нь Та төрийн түшээдийг гаднаас нь нэлээд шүүмжилдэг байсан. Харин өнөөдөр тэрхүү шүүмжилж байсан хүмүүсийнхээ нэг эд эс нь болоод явж байна. Гаднаас нь шүүмжлэх, дотор нь ороод ажиллах хоёрын хооронд хэр зөрүү байх юм?
-Өнөөдрийн төрийн тогтолцоо бол төр биш ээ. Хүчирхэг төрийн тогтолцоо бол хүнээсээ, айлаасаа эхэлдэг. Үүнийг тогтоох ухааруулан засах гэж УИХ-д орж ирлээ.
-Хүчирхэг төрийн тогтолцоо биш гэлээ. Тэгвэл Та гэсэн ч хүчирхэг бус төрийн тогтолцооны үед төрийн түшээгээр сонгогдож, одоо гар бие оролцоод явж байгаа хүний нэг юм биш үү?
Түмэн олноо өлсгөөд, цөхрөөгөөд, гомдоочихсон. Газар шороогоо сэглээд үхчихсан. Монголын ёс заншлыг улан дороо гишгэсэн, мал маллахаас бүгд зуггаадаг болчихсон ийм үеийг хүчирхэг гэж хэлэхгүй. Монголоороо мандан бадрах гэдэг бол хүн бүр тэгш аз жаргалтай байхыг хэлнэ.
Тал нутгаараа дүүрэн ажил хөдөлмөрт шамдсан, газар шороо, ширхэг чулууг нь ч бүрэн бүтэн байлгах ёстой. Ийм төрт улсыг байгуулж чадаж байсан болохоор дэлхийд монголчууд үлгэрлэж байжээ.
Монголчууд дэлхийн мянга мянган жилийн төрт улсыг яаж явахыг зааж өгдөг мөртлөө өнөөгийн байгаа байдал нь дэлхий дээр байгаа хамгийн завхралын муу зүйлийг нь, хаячихаад байгаа юм руу "хөгжил" нэрийн дор хошуугаа нийлүүлээд зүтгээд байна.
-Дэлхий нийтээрээ хаячихаад байгаа жишиг гэдэг нь?
-Урд нь уул уурхай, өндөр байшинг дэлхий нийт хамгийн дээд амьдрал юм байна гэж бодож байжээ. Химийн урвалд орсон зохиомол зүйл хэрэглэхийг ч тэгж ойлгож тэрийгээ хөгжиж байна хэмээн сэтгэжээ.
Гэтэл цаг хугацааны аясаар байгаллаг бус химийн хоронд автсан энэ амьдрал чинь "хөгжил" биш хүн төрлөхтөн өөрсдийгөө хорлож байгаан байна гэдэгтээ санал нэмэж эхэллээ.
Тэнд ярьж байгаа ганцхан юм нь байгаллаг амьдрал буюу гараг ертөнцөө хайрлан хамгаалъя. Элэг хэвлийг нь сэмлэхгүйгээр, цэвэр гэгээн амьдръяаа л гээд хуралдаад л байгаа. Энэ маань өөрөө эко буюу байгаллаг үзэл.
Хамгийн байгаллагаараа буюу дөрвөн улиралдаа нүүдэллэж буцаад ирэхэд намаржаа хаваржаа нь тэгш цэюрхэн болсон байдаг нь Монголын нүүдэлчин амьдрал.
Гэтэл дэлхий өнөөдөр эко амьдралын хүсч мөрөөдөж эхэллээ. Ийм байхад тэдний хаяж байгаа хог руу яагаад зүггээд газар шороогоо ухаж сэндийчих гээд дайраад байгаа нь завхрал мунхрал. Саяхны нэг жишээ байгаа. АНУ үхрээ их сайхан тарилгажуулж бүгдийг нь хашаалаад угаах нь холгүй эм таргалуупж, хэдхэн төрлийн өвс өгсөн.
Үр дүнд нь америкчууд өөрснөө үхэр шигээ пэмпийтлээ таргалсан. Үхэртээ тарьсан тарианыхаа хордлогод орчихож байгаа юм. Эцэстээ үхрээ байгальд нь гаргаж хооллоод, газрын үр шимийнх нь амин дэм хүний биед шингэж амьдрах ёстой юм байна гэдгийг дөнгөж саяхан олж тогтоолоо. Гэтэл бидний таван хошуу мал маань 7800 төрлийн эмийн ургамал идэж байна.
Байгаллаг буюу эко амьдарлын хамгийн дээд, цэвэр цэмцгэр хэлбэр бол бидний нүүдэлчин соёл юм. Өнөөдөр тахиа, гахайны мах, гадаад далайгаас авчирсан ногоо идсэн хүн их баян болж харагдах гээд байна шдээ, үгүй.
Амин дэмтэй бус ядуу хүн. Монгол хүнд уг гарвалаасаа зохицдоггүй юм. Олон өрөө байр, том машинтай, гадаадаас авчирсан ногоогоор хооллож байгаа хүн бол хамгийн ядуу, үйлийн лайтай хүн.
“Жижигхэн өрөөтэй ч сэтгэл томтой байхад энэ өрөөнд Хамаг Монгол чуулна. “Зан сайтай айлд хун болгон цугладаг, замаг сайтай нууранд шувуу болгон цэнгэдэг ” гэдгээр манай өрөө жижигхэн ч гэсэн их хөлтэй байгаа. Орж гарсан хунийг ялгах зүйл алга.
-Олон өөр байр гэснээс Та одоо хаана амьдарч байгаа юм?
Монгол гэртээ л амьдарч байна.
-Таны ярианаас харахад гадаад талдаа нэлээд шүүмжлэлтэй хандах юм. Ер нь гадаадын хөрөнгө оруулалтыг юу гаж боддог вэ?
Хөрөнгө гэдэг бол үгийн үндсээр нь авч үзвэл хөрсөн, исэлдсэн хөдөлгөөнгүй, хүйтэн гэсэн утга харагдаж байгаа биз. "Айлаас эрэхээр авдраа уудал" гэж монголчуудын нэг зан чанар байна даа.
Хүн муугаа үзуулдэггүй. Гэтэл өнөөдөр муугаа үзүүлэхгүй нь битгий хэл бүгдийг нь гэртээ дуудаж авчраад гуйлга гуйдаг боллоо. Муу аавтай, төртэй айл ингэж үр хүүхдээ гомдоогоод гуйлга гуйдаг юм.
Үүнийг боловсон яриагаар өнөөдрийн хөрөнгө оруулалтгай зүйрлэж болно.
Уг нь бид хөдөлмөрөө гайхуулж, монголынхоо сайн сайхан зүйлсийг бусдадаа дэлгэрүүлж уриалж байх ёстой.
Үндсэндээ айлаас эрэхээр авдраа уудал биш айлаас гуйлга гуйгаад, ард олноо хаяж гээгээд гомдоо гэсэн зарчмаар төрт улс нь 26 жилийн турш явлаа.
Дампуурлын дээд цэг дээр ирлээ. Уг нь түмэн олондоо итгэх ёстой. Хэрвээ хөрөнгө оруулалт хайж байгаа бол түмэн олныхоо сэтгэлээс эрч хүч хайцгаа. Монгол түмэн хүлээгээд л байна. Оюутолгой, Тавантолгой биш өөрсдийнхөө оюунтай толгойнуудаа ажиллуулцгаая.
100 төгрөгийн үнэтэй болчихсон арьсаа элдэе. Суурин бараадаж, хотын утаанд бөглөрч байснаас цэлгэр ногоон дэнж дээрээ бөмбөгөр цагаан гэрээ барьчихаад 20 хонь, 5 ямаа, хоёр үхрээ саагаад амьдарцгаая.
Ингэвэл бүгдээрээ жигд сайхан, байгаа зүйлдээ ханаж өргүй өвчингүй амьдрах боломж нээгдэнэ. Хөрөнгө оруулалт, хөгжил гэж яриад байгаа маань бүгд хүнийг залхууралд, бэлэнчлэх сэтгэлгээ, халамжийн тогтолцоонд уриалан дуудаж байгаагийн л нэг хэлбэр.
-Таны ороо Төрийн ордны хамгийн жижиг өроө нь юм байна?
-Жижигхэн өрөөтэй ч сэтгэл томтой байхад энэ өрөөнд Хамаг Монгол чуулна. "Зан сайтай айлд хүн болгон цугладаг, замаг сайтай нууранд шувуу болгон цэнгэдэг" гэдгээр манай өрөө жижигхэн ч гэсэн их хөлтэй байгаа. Орж гарсан хүнийг ялгах зүйл алга. Яах вэ, Жавхлан ганцаардаж болно.
Монгол маань битгий гундаасай, гансраасай. Энэ сайхан цэлмэг хөх тэнгэр, тал нутгийг үлдээж өгсөн өвөг дээдсээ бодоход бид баярладаг, залбирдаг биз.
50, 100 жилийн дараа биднийг үр хойч маань зэмлэж хараавал яана. Тэгэхээр бид өвөг дээдэс байх уу өөрийгөө бодсон шуналтангууд байх уу гадгаэ хүн болгон дор бүрнээ бодоорой.
-УИХ-ын гишүүн болсноос хойш юм гуйж орж ирсэн хүн бий юү. Ямар нэган асуудал шийдвэрлүүлэх зорилготой ч гадэг юм уу?
Зөндөө, өнөөдөр гэхэд сургууль, цэцэрлэгт орох гэсэн өнчин хүүхдүүд хичээлийн бэлтгэл, хувцас байхгүй гэсэн захидалууд ч олон ирлээ. Үүнийг уншаад элэг зүрх эмтрээд сууж байна.
Хуурч эд мөнгө амалсаар байгаад УИХ-ын гишүүн гэхээр төмөр авдранд мөнгө хийчихээд тараагаад сууж байдаг гэж ойлгодог жишгийг тогтоочихож. Түүнийг би бүгдэд нь аль болох ухааруулаад үдэж байна.
-Та хэчнээн дээлтэй вэ. УИХ-ын гишүүн хүний хувьд мэдээж хэд хэдэн гоёлын дээлтэй байхгүй бол...?
-Надад тав зургаан дээл бий. Жавхланд олон юм хэрэггүй шдээ. Хамгийн гол нь өмсөж байгаа хувцас нь сайхан цэвэрхэн байхад л болно. 100 гуталтай, 20, 30 машинтай, 5,10 өрөө байртай явсан үе надад бий. Гэхдээ тэр амьдрал биш. Хүний шунал дуусдаггүй юм. Дараа нь онгоцтой болъё гээд л бодогдоод эхэлж мэднэ.
-Таны хувьд УИХ-ын болохоосоо өмнө “Хамаг Монгол” төс- лийг хэрэгжүүлж, гадаадад тархсан монголчуудыг нэгтгэх санаачилга гаргаж байсныг хүмүүс сайн мэднэ. Харин УИХ-ын гишүүн болсон таныг урив уу?
-Урьж байгаа. Одоо гэхэд Халимагийн засгийн газраас Бат хааны гэрээ шийрлэж байсан газар овоо босгох ажлын хэсгийг ахлаач гэсэн санал ирсэн байна.
-Парламентаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдтэй танилцаж амжив уу. Одоо хэлэлцэж байгаа асуудлаар хэр ойлголтгой яваа бэ?
-Танилцсан. Өнөөгийн нийгмийн тогголцоо тэр чигээрээ ужиг буруу өвчинд автчихсан байна. Хүнээр бол хорт хавдарт баригдсан байна. Гурван сая эсдээ үүнийг ухааруулж байж хорт хавдартай тэмцэнэ.
Тэгэхээр нийгмээ тэр чигээр нь зөв тал руу ухааруулж эвлүүлэх чиг л барина. Сэтгэлээ цэвэр байлгавал нийгэм нь төр нь цэвэршинэ цэнгэгшинэ.