"Босоо хэмээх С.Ганбаатар" Би дараагийн намаа өөрөө байгуулж удирдана
УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай ярилцлаа.
-Сонгуулиас хойш С.Ганбаатар нам гүмхэн байна, хаачив гэж сураглах нэгэн байна. Саяхан таныг АНУ-д сургуульд сурч жинхэнэ дипломтой болох гэж байна гээд мэдээлэл гарлаа. Сонгуулиас хойш юу хийж байна вэ?
Сонгуулиас хойш үндсэндээ нам гүмхэн аж төрж байна. Ингээд сууж байх чинь нэг талаасаа амралт юм. Нөгөө талаасаа зүгээр сууж чаддаггүй, ямар нэгэн зүйл хийхийн төлөө зүтгэдэг хүний хувьд хэцүү юм даа.
Яахав ээ, надад гадаадын хэд хэдэн байгууллага, сургууль дэмжээд өгье, сураач гэдэг санал ирсэн. Үүний дараа С.Ганбаатар жинхэнэ диплом авахаар АНУ руу сурахаар явах боллоо гэх мэдээлэл сошиалаар нэлээд шуугиулах шиг боллоо.
Үнэнийг хэлэх үү Энхболд оо, улс төр хийгээд тэмцлийн хувьд гадаадын их, дээд сургуулиас сурах эүйл надад байхгүй ээ. Харин Монгол Улсад хийх өстой ажил их бий.
Дипломны хувьд сэтгүүлч Т.Алтаншагайг би шүүхэд өгөх ёстой хүн. Тэр цэвэр гүтгэлэг байсан. Би дөрвөн жил түмнийхээ төлөө явснаараа гүйцэтгэх ажиллагааны шугамаар маш их гүтгүүлсэн.
Надаас үнэндээ юу ч олоогүй. Албан тушаалаа ашигласан, тендер, лицөнз зарсан, газрын наймааны асуудал байхгүй тул тэдний арга мухардсан. 1988-1993 онуудад зах зээлийн шилжилт явагдаж сурах хүсэлтэй оюутнууд өөрсдөө мөнгөө төл гэдэг тогголцоо руу орсон юм.
Энэ үед зовж зүдэрч, бор зүрхээрээ болгоё, бүтээе гэж зүтгэдэг олон залуу байсны нэг нь би байхгүй юу. Энэ бэрхшээлээр маань довтолгоо хийснийг бодоход би тэднийг ямар их зовоож байсан юм бэ гэдэг нь илүү тодрох байх.
Нийтийн эрх ашгийн төлөө зүтгэдэг хүний алдаа бол өөрийнхөө төлөө тэмцэнэ гэдгээс ичих байдаг. Надад тэгж явах шаардлага байгаагүй. Харин төр засгийн дээр сандайлсан хүмүүс яагаад миний асуултад хариулж чаддаггүй юм. Тэд боловсолгүйдээ биш. Миний асуултад хариулах хэмжээний сэтгэл зүй болон эх орончийн боловсролгүй байгаа юм.
-С.Ганбаатар гэдэг хүн УИХ-ын сонгуулийн дүн гартал Монгол Улсын хамгийн өндөр рейтингтэй улстөрч байлаа. Гэсэн ч сонгуулийн дүн таны талд гарсангүй. Сонгуулийн хуулийн алдаа байв уу, юу байв?
Одоо ч гэсэн ард түмэн намайг дэмжиж байгаа. Би есдүгээр сарын 12-нд ард түмнээ төлөөлөн Ноён уулын нэхэмжлэгчээр шүүх хуралд оролцохоор бэлдэж байна. Энэ нь сэлэнгэчүүд, дарханчууд, монголчууд, надад итгэдэг бүх хүний төлөө хийж байгаа зүйл маань. УИХ-ын гишүүн болоод аль нэг намын бүтцэд ороод ямар нэгэн тендер аваад улс төр хийдэг хүмүүс байж болно.
Гэхдээ би сэтгэлийн улстөрч тул ямар ч үед ард түмнийхээ л талд зогсдог. Харин сонгуулийн хувьд С.Ганбаатар гэдэг хүн тэрнээс болоод уначихлаа гээд ярих нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Сонгуульд оролцсон, ард түмэн дүнгээ тавьсан. Хувь хүний сонгуулийн талаар ярьснаас сонгуулийн нийт үр дүнгийн талаар ярьсан нь зөв байх.
Тойрог жижиг болох тусам “Би хэрхэн монголчуудын төлөө зүтгэх ёстой вэ” гэдэг уралдаан биш овсгоо, самбаа зарим тохиолдолд мөнгөний нөлөө их болдог.
Өнгөрсөн дөрвөн жил АН-ын удирдлагууд бие даагчид болон С.Ганбаатар гэдэг хунтэй үзэлцэн, үүнийг л дарчихвал боллоо гэсэн бодпоор явсан.
Тэр утгаараа өөрсдөдөө ашигтай сонгуульд ялсан тогтолцоогоо үгүй хийсэн. АН-ынхан өөрсдийн гол дайснаа МАН биш С.Ганбаатар гэж харсан. Үнэндээ тэдний улс төрийн гол дайсан цаана нь нуугдаж байсан байхгүй юу.
-Та үнэхээр АН-ын дайсан нь байсан юм уу?
Яалаа гэж дээ. Би тэдний алдааг засч, өнөөдрийн энэ хүндрэлд хүрэх вий гэхдээ өөрийн санал бодлыг хэлж байсан хүн төдий шүү дээ.
-Сонгуулийн дүн гарчихсан байна, нөхцөл байдлыг та харж байгаа байх. Энэ сонгуулиас алдсан зүйл юу байв?
Үнэндээ алдаад байх зүйл байхгүй. Намайг харин ч улам хурцалж байгаа.
-Өнөөдрийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Төсвийн тодотголоороо татвар нэмж, тэтгэмжийг хасахаар оруулж ирлээ шүү дээ. Цалин, татвар, тэтгэмжийн тал дээр хамгийн их дуугардаг байсан хүн парламентын гадна үлдчихлээ. Таны байр суурийг сонирхох гэсэн юм?
Эдийн засаг ийм хүнд байгаа үед мөнгөний эргэлтийг багасгана гэдэг чинь хүнээр бол ухаан алдаж унах хэмжээнд хүргэнэ гэсэн үг. Ийм хэцүү нөхцөлд иргэдийн орлогыг бууруулах гээд байх юм. Иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бууруулж, татвар нэмнэ гэдэг бол худалдан авалтыг бууруулж байгаа хэрэг. Тэр хүний хадгаламжийг бууруулж байгаа юм биш. Харин хэрэглээг нь бууруулж байгаа юм.
Хэрэглээг бууруулна гэдэг чинь чадан ядан хэдэн ажилтныхаа цалинг залгуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчдийг татан унагааж байгаа хэрэг. Та бидний өглөө бүравч хүнсэндээ хэрэглэдэг талхны цехийг татан унагаж байгаа гэсэн үг. Нарантуулын түрээслэгчид бүгдээрээ түрээсийн мөнгөө өгч чадахаа болино гэсэн үг. Жижиг дунд үйлдвэрлэгчдэдээ ингэж төмөр нүүр харуулаад ирэхээр банкны дампуурал руу хөтөлдөг жамтай. Тухайн үйлдвэрлэгчид өрөө төлж дийлэхээ болино.
Банкны дампуурал бий болчихвол санхүүгийн маш том цоорхой бий болж чанаргүй зээлийн багц нэмэгдэнэ гэсэн үг. Чанаргүй зээлийн багц нэмэгдэнэ гэдэгчинь итгэлцэл үгүй болно гэсэн үг. Үүний араас залгаад экспорт, импортын дампуурлууд бий болдог. Засгийн газрын гишүүд яаж бодохоороо ийм шийдэлд хүрдэг юм бол гээд бодоод бодоод ойлгохгүй сууж байна. Зардлаа хэмнэхийн тулд монголчуудын боорцогны хэрэглээг базах биш өөрсдийнхөө идэж уудаг тендерүүдээ базах ёстой.
-Одоо бол олох, босгох тухай биш танах, цөөлөх тухай л ярьж байна. Танд гарц байгаа бол хэлэхгүй юу?
Оюу толгой, Таван толгой болон уул уурхайн баялгаа Монголын ард түмэнд ашигтайгаар зохицуулалт хийгээч ээ гэж би 12 жил хоолойгоо сөөтөл хашгирлаа. Монгол Улсын хамгийн том проблем мөнгөгүй болсон явдал. Ард түмнээсээ цэцэрлэг барьж өгөөч гэж гуйдаг Засгийн газар манайхаас өөр хаана байна вэ. Энэ чинь маш том доромжлол.
-Буруутан нь тэгээд хэн юм?
Сангийн яам. Би Засгийн газар, БСШУС-ын яамыг буруутгахгүй. Чилийн Сангийн сайд байсан хүн 2013 онд Монголд ирээд “Би контортоо суудаггүй” гэхээр нь “Та хаана ажилладаг юм” гэсэн чинь “Би Чилийн зэсийн ордуудаар явж орлогоо баталгаажуулж, дундаас нь хулгай хийх вий гэхдээ уурхайн аман дээр очиж хяналтаа тавиад явдаг" гэжбайсан юм. РиоТинтожил бүр 2000 тэрбум ам.долларын орлого олдог. Тэндээс бид ноогдол ашиг авдаггүй. Дан ганц Оюу толгой гэлтгүй уул уурхайн баялгаа Монголын ард түмэнд ашигтай байлгах нь чухал.
Ханс Вернер Зин гэдэг эрдэмтэн 2013 оны аравдугаар сард Монголд ирээд “Ийм их баялгаа гадагшаа зардаг. Ингэж уул уурхайгаа ухдаг мөртөө дандаа гаднаас зээл авдаг, боловсрол, эрүүл мэнд, цалин хангамж нь ийм муу байна. Энэ оронд эдийн засагч байна уу” гэж илтгэлдээ онцолж байлаа.
Уул уурхайн баялгаас хэдхэн гэр бүлийг тэжээхийн оронд ард түмэндээ ашигтай байлгаач ээ. ОУВС-ийнхан болон эрдэмтдийн байнгын ярьдаг зүйп нь “Танай оронд баян, хоосны ялгаа хэт их гарч байна" гэдэг. Өнөөдөр ОУВС-ийн шахалтаар цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг хасч, татвар нэмнэ гэдэг бол байж болохгүй зүйл.
Одоо бол уул уурхайгаас нам дамнасан хэдхэн гэр бүл хожих биш монголчуудын эрх ашгийн төлөө уул уурхайгаа ашигтай болгооч ээ гэдэг саналыг олон ч жил ярилаа. Ард түмний цалин, татварт хүрэх бус орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг л яриач. Та түрүүнд надаас гарц асуусан.
Уул уурхайн баялгаа шударгаар ард түмэнтэйгээ хуваалцаач ээ л гэдэг гаргалгааг хэлмээр байна. Уул уурхайгаас олсон орлогоороо үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлж, түүнээсээ яаж татвар авах вэ гэдгээ бодох ёстой. 2014 онд “Шууд заръя” гэдэг гарчигтай нийтлэлийг би танай сонинд гаргаж байсан юм. Оюу толгой. Таван толгойг шууд зараач ээ.
-“Шууд зараач ээ” гэдэг нь шууд зар гэж хэлсэн үг үү, битүү хатуу утгатай хэлэв үү?
Ганбаатар Оюу толгойг зогсоож, гацаадаг нэртэй хүн. Ийм хүн чинь шууд заръя гэж байна. Засаг төр нь үнэхээр шийдлээ олж чадахгүй бол шууд зарах нь зөв. Таван толгой гэхэд 7.4 тэрбум тонны нөөцтэй. Үүний 20 орчим хувь нь коксжих буюу өндөр зэрэглэлийн үнэтэй зарагддаг нүүрс. Манайхан ойролцоогоор 40 орчим доллараар нэг тонн нүүрсээ зарж байна.
Гэрээ хийхдээ 25 ам.доллараар гэрээлдэг гэсэн мэдээлэл авсан. Татвараар ч юм уу ямар нэгэн байдлаар манайханд ашиг болж орж ирэхгүй байгаа. Нүүрсэн дээр суусан эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар энэ бүхнийг хийгээд байгаа юм.
Тиймээс Монголын Засгийн газар хөрсөн доор байгаа 7.4 тэрбум тоннын нөөцөө нэг тонныг нь 10 ам.доллараар буюу 22 мянган төгрөгөөр зарчихаач ээ. 10 ам.доллар гэдэг нь хамгийн бага үнэ шүү. Дээшээ зарвал сайн л байна.
-Та ингээд шууд үнийг нь тогтоочих юм уу?
Би үнэ тогтоогч биш. Зөвхөн аргачлалыг нь хэллээ. 7.4 тэрбум тоннын нөөцийг нэг тонн тутмыг нь 10 ам.доллараар зарахад 74 тэрбум ам.доллар болно. Монгол Улсыг бүхэлд нь үйлдвэржүүлээд, бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихад хоёр тэрбум ам.доллар л хэрэгтэй.
Нефтийн үйлдвэр барихад 600 сая ам.доллар л шаардлагатай. Монголын хүнд үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь хөл дээр нь босгоход таван тэрбум ам.доллар байхад болно. Үлдсэн мөнгөөр нь Норвегийн сан гэдэг шиг баялгийн сан бий болго.
Би 2014 онд танай сонинд ингэж бичиж байсан юм. Харамсалтай нь “Нэг тонныг нь 25 ам.доллараар заръя" гээд дундаас нь идэж ууж байгаа гэр бүлүүд улсад нэг ч долларын ашиггүй болгочихсон. Асуудлын гол нь үүнд л байна.
Б.Бямбасайхан гээд залуу хоёр жилийн өмнө “Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө “Оюу толгойгоос бид 44-45 тэрбум ам.долларын ашиг хийнэ" гэж байсан. Ашиг гэж хэлсэн юм шүү. Үнэхээр тийм байсан юм бол Оюу толгойгоо шууд 45 тэрбум ам.доллараар арилжчих л даа. Тэгж чадвал энэ улс хөл дээрээ босно.
Юун “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, гаднын барьцаанд орох вэ. Яагаад миний энэ санал дээр хариулт өгдөггүй юм бэ. Боломжтой бол яагаад хийдэггүй юм бэ. Би шинэ зүйл яриад байгаа юм биш. Австрали хүрэн нүүрснийхээ ордын нэг тонныг нь 11 ам.доллараар зарсан.
Ингээд явчих боломжтой юу гэхэд “2038 он хүртэл ногдол ашиг авахгүй" гэсэн. Ногдол ашиг гэдэг чинь бидэнд ногдож буй цэвэр ашгийгхэлж байгаа юм. 2038 он хүртэл ногдол ашиг авахгүй гэхээр гэрээ нь 2039 оны аравдугаар сарын 6-нд дуусна.
Тэгэхээр энэ хэзээ ч ашиггүй гэрээ болж таарч байгаа биз. Монголын хамгийн тэргүүний шийдэх асуудал Оюу толгойгоос мөнгө салгаж авах. Гэтэл яагаад хэн ч анхаарал хандуулахгүй байна вэ. Бүгд худалдагдчихсан юм уу.
Дубайн гэрээг анх ил болгож байхад УИХ-ын дарга нь “Наад гэрээгээ надад танилцуулаарай” гэж байсан. Би өөрөө тэр гэрээг орчуулаад танилцуулж байхад хэн ч түүнийг анхаараагүй. Тэгж ажиллалаа гээд надад ямар ч ашиг байхгүй. Харин ч Ганбаатарыг босуулна, хэвтүүлнэ гээд янз бүрээр доромжилсон. Жирийн хүн заавал ингэж ажиллах албагүй.
Харин улстөрчид бол ингэж ажиллах албатай. Тэд төрөөс цалин авдаг. Тэгж ажиллана гэж амлалт авч гарч ирдэг. Дубайн гэрээ хэрэгжээд эхэлсэн. Тухайн үед Ч.Сайханбилэг “Энэ гэрээг байгуулснаар доллар 50 төгрөгөөр буучихлаа.
Үүнээс хойш доллар бууна” гэж хэлж байсан. С.Баярцогтын 2010 онд хэлж байсан үгийг эргээд санавал “Оюу толгойн гэрээг байгуулаад доллар 80 төгрөгөөр буучихлаа. Одоо долларын ханш дандаа буурна” гэж байв. Монголын ард түмнийг загасны ой санамжтай гэж бодоод байх юм.
Дубайн гэрээгээр 4.4 тэрбум ам.доллар орж ирж монголчууд цэнгэлийн манлайд хүрнэ гэж байсан. Тэр үед Монголын газар нутгийг банкны барьцаанд тавьчихлаа гэж би хэлж байсан даа. Өнгөрөгч наймдугаар сарын 6-ны өдөр олон улсын 20 банкнаас 4.4 тэрбум ам.доллар Рио Тинто руу шилжчихлээ. Яагаад энэ талаар Монголын улстөрчид ярихгүй байгаа юм. Эсвэл мэдэхгүй байгаа юм уу. Үнэндээ бид барьцаанд байгаа хүмүүс шүү. Энэ мөнгөний шилжилтийн зардалд 100 сая ам.доллар зарцуулсан байна лээ.
-Тэр нь ямар учиртай мөнгө юм бэ?
Манайханд өгсөн авлигын мөнгө байх л даа, чааваас. Монголын төлөө зүтгэнэ гэдэг сайхан ажил. Нөгөө талдаа Монголыг минь зарж, худалдаж, идэж байгаа хүмүүст асар их адлуулдаг ажил.
-Ард түмэндээ таалагдах гэж л ажилладаг гэсэн үг үү?
Би сайлуулах гэж зүтгээгүй. Магтуулах гэж тэмцэл хийгээгүй. Өөрөө өөртөө үнэнч байя. Үр хойчдоо үнэнч байя л гэсэн юм. Намайг өдий дайтай явуулж буй ард түмнээсээ нүүр буруулах эрх байхгүй.
-Сайнхүүгийн Ганбаатар гэдэг бие хүн цаашид ганцаараа тэмцлээ үргэлжлүүлэх үү. Аль эсвэл ямар нэгэн улс төрийн хүчин бараадах уу?
Сайнхүүгийн Ганбаатар гэдэг хувь хүн өнөөгийн улстөрчдийн нүдэнд мөн ч тэнэг хүн мэт харагдаж байгаа.
-Яагаад?
Олон хүн надаас “Ийм өндөр рейтингтэй улстөрч байж яагаад энэ хоёр намын аль нэг рүү нь ордоггүй юм бэ” гэдэг. Тэгэхээр би тэнэг болж таарч байнаа даа. Би тогтолцоог өөрчлөхийн төлөө явж байгаа. Түүнээс биш амин хувиа бодоод улстөрчийн нэр хүнд, ашгаа бодоод явсан бол өөр нүүдэл хийх байсан.
Ер нь хүчтэй, сайн улстөрч байна гэдэг нь албан тушаал, нэр хүндээ алдчихвий гэдэг айдасгүй байх ёстой юм. Надад тийм айдас байдаггүй. Үүнийг минь Монголын ард түмэн мэддэг. Цаашид би нийгмийн зүтгэлтнээрээ явна. Улстөрч гэдэг үг чинь цаанаа олон давхар утга илэрхийлдэг. Одоогийн нөхцөлд хагас луйварчин гэдэг утгатай болчихлоо.
Би нийтийн эрх ашгийн төлөө зүтгэдэг нийгмийн зүтгэлтнээрээ насан туршдаа явна. Үүнийг надаас салгаж чадахгүй. АН, МАН-ын эвгүй тогтолцоог халахын төлөө зүтгэх ёстой. Миний хувьд Улс төрийн академиа ажиллуулж дараагийн үеийн шинэ улстөрчдийг бэлдэж байна. Энэ ажилдаа нэлээд хүч өгнө. Хоёр намын толгой дээр үеэ өнгөрөөсөн луйварчид бий. Тэд залуу үедээ зайгаа тавьж өгөх ёстой.
Харин одоо бол монгол эрдэмтэдтэйгээ хамтарч бэлчээрийг хамгаалах үүднээс “Мандал” гээд шинэ сорт гаргаж авахаар ажиллаж байна. Цөлжүүлдэггүй ургамлын сортыг яаж гаргаж авах вэ гээд завгүй л явна.
-АН, МАН гэлтгүй улс төрийн бүх хүчин таныг намдаа элсүүлье гэж санал тавьж байсан. Хэрэв орчихсон бол өнөөдөр парламентад сууж байх ч байсан юм бил үү?
Хүмүүс санал тавьсан. Гэхдээ тэр тэгж ярьсан гээд яриад явах нь ёс зүйгүй зүйл. Гэхдээ нэг ёс зүйгүй зүйл хэлчихье. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр 2013 оны арваннэгдүгээр сард С.Баярцогтын өрөөнд Х.Болорчулуун бид хоёрт “Оюу толгойн гэрээ монголчуудыг луйвардах гэрэ.э хийх гэж байна.
Хэдүүлээ хамтарч тэмцьө" гэж байсан. Тэр нь одоогийн Дубайн гэрээ л дээ. Энэ хоёр итгэл үнэмшлийнхээ эсрэг явсан. Би хувь хүнийх нь тухай биш хийсэн үйлдлийнх нь талаар ярьж байгаа юм шүү. МАНАН-гийнхны саналд би “МАНАН-д орсонд орвол үхсэн нь дээр” гэж мэдэгдэл хийж байсан. Хүмүүс үхэх хатах тухай сүртэй юм ярилаа гэж бодсон байна лээ. Зөөлрүүлээд хэлэх юм бол МАНАН-д орох нь сүнсээ худалдлаатэсэн үг ингэж итгэл үнэмшил, мөрөөдлөө худалдах ёс зүй надад байхгүй.
-Та дөрвөн жил парламентад суухдаа бие даагчийн байр сууринаас ажилласан. Бие даагч байх хэцүү байв уу?
Намайг УИХ-ын гишүүн болгосон дарханчууд, МҮЭХ-ны хамт олондоо одоо ч баярлаж явдаг. Тэгж гишүүн болсныхоо хүчээр Монголын ард түмэндээ нууц байсан мэдээллүүдийг ил болгож өгсөн. Буруу бодлого явуулж байгаа Монголбанкны ерөнхийлөгчийг огцруул гэж УИХ-ын дарга З.Энхболд руу дөрвөн жил бичиг цаас шидлээ.
Одоо л тэр нь ил болж байна. Уул уурхайн баялгаас монголчууд юу ч олж чадахгүй гэж байна гэж , дөрвөн жил хүчтэй ярьсан. , Гор нь одоо л гарч эхэллээ. Одоо яах вэ гэж сандарч байна. Өөрийн нэр хүндээрээ доромжлуулж, гутаалгахаас айлгүй ярьж хэлнэ гэдэг бол өмөөрүүлэх ард түмэнтэй хүний үйлдэл. Би ард түмэнтэй хүн. Тэдэнд итгэдэг. Бие даагч байх үнэхээр хүнд. Гэхдээ хэн нэгэн энэ хүндийг үүрэх л ёстой.
-Тэр хүндийг нь мэдэрсэн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн хоёр МАН-д орчихсон юм уу?
Би хамт тэмцэж явсан хоёр нөхрийнхөө талаар үргэлж сайн сайхныг хэлж явах ёстой. Тэр хоёр маань өөрсдийнхөө сонголтоор, би өөрийнхөө сонголтоор яваа.
-Та ХҮН-ын даргаар очсон. Төд удалгүй ХҮН хуваагдаж эхлэхэд таныг ирснээс болсон гэдэг яриа гарсан. Та үнэхээр ХҮН-ыг самарчихсан юм уу. С.Ганбаатар гэжхүн ХҮН-ын гишүүн хэвээрээ юу?
ХҮН-ыг сайхан залуучууд байгуулж явсан. Хөдөлмөрийн үндэсний намын Их хурлын 100 хувийн дэмжлэгтэйгээр би даргаар нь сонгогдсон. Тухайн үед ард түмний итгэл надад маш өндөр байсан. Тэр итгэлийг л би ХҮН-ынханд өгсөн. Би өөрөө дарга болъё эхээсээ илүүтэйгээр надад итгэдэг хүмүүсийг дэмжин төрд гаргаж Монголоо аврахыг хүссэн. Гэтэл АН, МАН хоёр үүнээсухаан алдталаа айсан. Маш их эмээсэн. Т эгээд л хоёр том нам туршуулуудаа манай нам руу оруулж эхэлсэн.
Би албан ёсны дарга нь байна гэхээр л хуурамч Дамбийжаа гарч ирээд “Би намын дарга нь" гэдэг. Дээд шүүх нь ч дээд шүүх. Хоёр намын нөлөөгөөр бүртгэхгүй гээд гэдийчихнэ. Сүүлдээ аргаа бараад хүнд ч үгүй, өөрт ч үгүй олон хүний итгэлийг хөсөрдүүлчихвий гээд “Би дарга болъё гэж зүтгээгүй. Тэр дарга болох хүсэлтэй хүнд нь намын даргаа өг" гэсэн юм.
Тэгж би өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ХҮН-аас гарсан. Би ХҮН-ыг самраад надад ямар ч ашиг байхгүй. Харин С.Ганбаатар энэ олон хүнийг төрд оруулж ирнэ гэж айсан хоёр том ж намын айдас хэдэн биеэ үнэлэгч залуугийн аймшигтай үйлдлээр эцэс болсон.
Сүүлд нь яахав, барьцтайгаар нь п над руулдайрсан. Би хэнд нь ч юу ч хэлээгүй. Надад бууны нохойнуудтай харьцах зав алга. Харин би дараагийн намаа өөрөө байгуулж, өөрөө удирдаж, шинэ үеийн запуусыг - Монголын төрд орох замыг нь нээж өгнө.
-Та тэгэхээр нам байгуулах гэж байгаа гэсэн үг үү?
Монголд тэгээд энэ хоёр нам л яваад байх ёстой юм уу. Гуравдагч хүчний олон намууд надтай уулзаж байгаа. Тэдэнтэй нийлж, ярьж Монголоо аврах дараагийн хүчийг бий болгоход өөрийнхөө хувь нэмрийг оруулна.
Шинэ нам байгуулах уу гэдэг нь дараагийн техникийн ажил. Харин би өөрөө намаа удирдсан шиг удирдана. Хоёр том намын бууны нохойнууд орж ирэх орон зайгүй болох гаргалгаануудыг хийнэ. Энэ бол Монголыг аврах арга зам. АН, МАН хоёр Монголыг тарааж суухыг хараад байх юм уу.
-Таны ярианд нийгмийн зүтгэлтэн чигээрээ явна гэдгийг дуулаад бүр улс төреөс холдож байгаа юм болов уу ч гэж бодлоо. Ямар ч байсан нам байгуулах гэж байна гэхээр улс төрөөс холдохгүй юм байна гэж ойлголоо...
Би өөрийгөө улстөрч гэж хэлэх тийм ч дуртай биш. Нийтийн эрх ашгийн төлөө зүтгэдэг нийгмийн зүтгэлтэн гэдэг бол миний ажил. Одоогийн улстөрч гээд хэлээд байгаа хүмүүс хэдхэн гэр бүлийн төлөө, нам гэдэг хэдэн бүлэглэлүүдийн төлөө ажилладаг болчихоод байгаа байхгүй юу.
Би “Тэмцэгчийн гарын авлага” гэдэг ном бичиж байгаа. Монголчууд тэмцэх чадваргүй болчихож. Ард түмэндээ тэмцэх чадварыг нь суулгаж өгөхийг хүссэн тийм ном юм. Жил тойрон найр хийсээр байгаад тэдний шарталтаас болж Монгол орон даяараа цалин, тэтгэврээ хасуулж байна.
Удаахь номоо “Сэрээч” гэж нэрлэсэн. Хатуу нэртэй байж магадгүй. Монгол орны эдийн засгийн боломж бололцооны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Муу улстөрчдийн муу муухайг ард түмэн олон жил үүрч явах учиргүй. Муу бөгсийг сайн цээж чирнэ гэж үг бий. Яг энэ процесс Монголд нүүрлэчихээд байна. Сайн цээжинд дарамт бага учруулмаар байна. Муу бөгсийг сайн бөгс болгох хэрэгтэй.
АН, МАН-ын талаар үнэндээ яриад байх зүйл ч алга. Могой арьсаа гээвч хатгадгаа гээдэггүй гэж үгтэй. Энэ намууд арьсаа өөрчилдөг хэдий ч Оюу толгойд бараа бүтээгдэхүүн шахаж амьдардаг бүлэглэлүүд хэвээрээ л байна. Үүний золиосонд ард түмэн хүүхдээ цэцэрлэгт сугалаагаар оруулдаг боллоо. Өнөөдөр бид хориннэгдүгээр зуунд амьдарч байгаа шүү.
Байгалийн баялгаа үй олноор нь гадагш нь зардаг улс. Африкийн ямар ч баялаггүй шороо бужигнасан эрэг дээрх хүмүүсийн цуглуулга Монгол биш. Намайг баялгаа ухуулахын эсрэг тэмцдэг гэж адалдаг. Үр дүнтэй, ард түмэндээ ашигтайгаар ухаж болно гэдгийг дэмждэг хүн юм, уг нь. 2016 оны төсвийн дарамт гэвэл нийт төсвийнхөө 13 хувийг зээлийн хүүнд өгч байгаа.
Ирэх жилүүдээс 50 хувийг нь өгнө. Бүтэн дөрвөн жил энэ талаар ярьсан. Намайг ингэж ярьж байхад АН, МАН-ынхан сонсож байсан шүү дээ. Эд яагаад ийм болчихов доо гэж харамсах юм. Миний тэмцэл, миний үг эрх баригчдад хэрэггүй байж магадгүй. Бүр сонсохыг ч хүсэхгүй байж мэдэх юм. Ламд сам, сохорт толь хэрэггүй. Миний үг тэндэнд хэрэггүй ч ард түмний амьдралд хэрэгтэй шүү. Товчоор хэлбэл, өнөөдрийн Засгийн газар мөнгө хүүлэгчдийн Засгийн газар болчихлоо. Уул уурхайн баялгийг цөлмөгчдийн барьцааны Засгийн газар болчихоод байна шүү дээ.
-Өнөөдөр та УИХ-ын гишүүн байсан бол хамгийн түрүүнд ямар ажил хийх байсан бэ?
Гишүүн байсан бол уу. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маш том асуулга явуулах байлаа. Гишүүн биш юм чинь энэ надад хамаагүй гэж хэлэхгүй. Бэлчээрээ, Ноён уулаа яаж аврах вэ, Монголын залуу улстөрчдийг яаж хүчтэй тэмцэгч болгох вэ гэдэг ажлууддаа анхаарал хандуулан ажиллах болно.
-Монголчууд тэмцэх чадваргүй болчихлоо гэж та хэлсэн. Тэмцэх чадварт хэрхэн суралцдаг юм. Та өөрөө хэрхэн тэмцэх чадвартай болж байсан юм бол?
Маш гоё асуулт байна. Би боловсролтой болохын тулд сургалтын төлбөрөө төлж чадахгүй зургаан жил сургуулиас сургууль дамжин явсан. Хөдөлмөрлөөд олсон хэдэн төгрөгөө сургуульд аваачиж тушаадаг байсан. Сургуулиас сургууль дамжин явж байсан оюутан цагийн тэр хүнд үө намайг тэмцэгч болгосон.
Над шиг сургуульд сурах хүсэлтэй ч төлбөрөө төлж чадахгүй, тэр олон дүү нараа хүний дайтай болгох гэж зүдэрч яваа олон залуусын төлөө би тэмцэж яваа юм. Өнөөдөр би өөрийгөө бодоед явах юм бол хаана ч амьдраад явах байх. Зөвхөн амин хувиа хичээгээд явж байсан бол өмнө нь төгсч чадаагүй сургуулиар минь далайлган над руу хэн ч дайрахгүй байв. Зөвхөн өөрийнхөө төлөө явдаг амьдрал гунигтай. Та тэмцэх чадварыг хэрхэн суулгах вэ гэж асуулаа. Өнөөдөр бид тэмцэлгүй амь, амиа бодсоноосоо болж гул Аранжин шиг болсноо нийтээрээ харж байгаа.
Достоевскийн “Хүний төлөө гэсэн сэтгэлтэй л бол гар нь боолттой байсан ч ихийг хийх боломжтой’’ гэдэг үг бий. Би заавал аль нэг намын хаяанд гэрээ барьж тэмцдэг хүн биш. Надад сэтгэл, туршлага, хоёр гарт минь тэмцэл байгаа. Би заргачийн гарын авлагаа бичихэд Монголын мянга мянган залуусыг тэмцэлд уриалан дуудна гэж боддог. “Нурах байшин дотроосоо” гэдэг Ард Аюушийн үгийг санаарай. Одоо л Монгол босно. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг шиг энэ бүлэглэлүүд өнөөдөр гаарч л байг. Монголын ирээдүй өөдрөг байгаа шүү. Монгол босно.