Улс төрийн хэлмэгсдийн дурсгалын өдөрт
90 гаруй жилийн тэртээ Монголын ард тумний сэтгэл зурхийг шархлуулсан улс төрийн их хэлмэгдуулэлт XX зууны Монголын түухэнд тохиолдсон аймшигт яргалал, нийтийг хамарсан эмгэнэлт явдал байсан юм.
40 шахам мянган хүнийг хоморголон хамруулсан энэ хэлмэгдүулэлтэд өртөгдөгсөд, тэдний үр хүүхдүүд, төрөл төрөгсдөөс Монголын төр уучлалт гуйсан бөгөөд 1996 оноос жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгож, энэ жил 21 дэх удаагаа тэмдэглэж байна. Их хэлмэгдүулэлтийн хор уршиг өнөөг хүртэл арилаагуй, дахин давтагдахаас сэргийлэхийн чухлыг сануулсаар байна.
1939-1956 онд Дотоод явдлын яамны шийдвэрлэсэн улс төрийн зарим хэргийг хянан үзэх тусгай комисс, 1957-1962 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комисс, 1988-1990-ээд оны сүул хүртэл МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Цагаатгалын комисс байгуулагдан ажилласан хэдий ч гадаад, дотоод хүчин зуйлийн улмаас төдийлөн өргөн хүрээг хамарч чадаагүй юм. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990-ээд оноос энэ ажлын эрч далайц, цар хүрээ нь эрс өргөжсөн билээ.
БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдан ажилласнаар 1939 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд цагаатгагдсан 31200 гаруй иргэний 90.6 хувийг цагаатгуулж нэр төрийг нь сэргээлгээд байна. Ийнхүү ажи.ыаснаар 1922-1990 оны хооронд улс төриин хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил дуусах шатандаа явж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль 1998 онд батлагдсанаас хойших 18 жилийн хугацаанд уг хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүл, ач, зээ 18 мянга гаруй иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэруүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 153 иргэнд орон сууц, 202 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, 310 иргэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгоод байна. Төв, орон нутгийн салбар комиссууд өөрсдийн нөөц бололцоо, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжуүдийн дэмжлэг туслалцаатайгаар хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийнхэн 14.328 иргэнд 214 сая 186 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүулжээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжуүлэх зорилгын хүрээнд хэлмэгдэгсдийн намтрын 40 гаруй судалгааны товхимол, эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн намтрын товчоон ” баримт бичгийн эмхтгэл зэрэг 20 боть, 30378 хэлмэгдэгчийн мэдээллийг багтаасан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын “Цагаан ном ”-ын 1-ТУ ботийг хэвлүүлэн нийтийн хүртээл болгов.
Мөн Улаанбаатар хот, орон нутагт болон ОХУ-ын Москва хотноо хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан нийт 60 хөшөө, 134 суварга, 37 гэрэлт самбар, 31 дурсгалын багана босгосон байна. Орон нутгийн музейнүүдэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хундэтгэх булан байгуулах, улс төрийн хэлмэгдуүлэлтийн талаар кино, жүжиг, телевизийн нэвтруулэг бэлтгэн нийтэд хүргэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, гэрэл зургийн узэсгэлэн гаргах, хэлмэгдэгсдийн цол хэргэмийг буцаан олгуулах, байгууллага, гудамж, талбайг хэлмэгдэгсдийн нэрэмжит болгох зэрэг ажлыг зохион байгуулж ирсэн юм.
Одоогоор хууль хяналт, туүх архивын байгууллагуудын судалгаагаар шалгаж шийдвэрлээгуй улс төрийн 2375 хэрэг байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгуулах оргөдөл хулээж авах хугацаа 2011 оны арванхоёрдугаар сарын 30-аар дуусгавар болсон нь цагаатгалын ажил зарим талаар саатахад хүргэж байгаа тул энэхуү хугацааг сунгуулах хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна.
Хэлмэгдэгсдийг цагаатгаж нэр төрийг сэргээх, дурсгалыг нь мөнхжуулэх, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг арилгах ажилд төрийн болон төрийн бус байгууллагууд, хэлмэгдэгсдийн гэр бул, ур хүүхэд, төрөл төрөгсөд, иргэд, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссууд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэж, гүн талархал илэрхийлье..
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА,
ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН ДАРГА
Я.САНЖМЯТАВ