“Онц сурлагатан” оюутнуудыг эрхэм гишүүд дэмжинэ
2010.04.13

“Онц сурлагатан” оюутнуудыг эрхэм гишүүд дэмжинэ

УИХ-ын намрын чуулганаар 2010 оны төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүн  Б.Бат-Эрдэнэ, А.Тлейхан, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Ц.Сэдванчиг нар төрийн болон  хувийн хэвшлийн сургуулиудад хөдөө, орон нутгаас суралцаж буй сурлагын өндөр амжилт гаргасан шилдэг оюутнуудыг дэмжихээр хөрөнгө тусгуулсан билээ.            

Эдгээр УИХ-ын гишүүд оюутнуудын ахуй нөхцөлд анхаарч, тэдэнд   оюутны байр барихад зориулан 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг төсөвт тусгуулсан байна.          

Гишүүд өнөөдөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын энэ талаарх мэдээллийг /хөрөнгө оруулалтын явц, байдал/ сонсож, оюутны дотуур байрны барилгын ажлыг  яаралтай эхлүүлэх чиглэлийг өглөө.            

Эрхэм гишүүдийн санаачилгаар сүндэрлэх оюутны дотуур байр 2011 он гэхэд ашиглалтад орвол хөдөө, орон нутгийн “онц сурлагатан” оюутнууд тав тухтай  орчинд амьдрах нөхцөл бүрдэх нь ээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.