Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймгийн иргэдтэй уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.09.22

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий аймагт хүрэлцэн ирсэн даруйдаа Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзалт хийлээ.

Тэрээр уулзалтын эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон амлалт Засгийн газрын бодлогод 100 хувь туссан гэдгийг тэрээр хэллээ. Энэ Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгээ тодорхойлсноороо өмнөх Засгийн газруудаас онцлогтой. 12-18 сарын дотор одоогийн хүндрэлийг зогсоож эдийн засгаа тогтворжуулах, улмаар хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллана гэлээ.