Ирэх намрын чуулганаар 20 асуудал хэлэлцэнэ
/Доор дурдсан дарааллаар хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төслүүдийг авч хэлэлцэнэ./
2017 оны төсөв батлагдана. Хууль эрх зүйн орчны шинэтгэлийн хүрээнд багц хуулийн төслүүдийг хэлэлцэж, батлагдах эсэх нь шийдэгдэнэ. Хамтын тэтгэврийн оронд "Ач санах тухай" хуулийн төсөл оруулж ирнэ. Оюутны үндэсний тэтгэлгийн оронд "Боловсролын зээлийн сангийн тухай" хуулийн төслийг авч хэлэлцэнэ. Сонгуулийн тухай хууль ирэх ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад ороод байна. Монголбанк ирэх онд баримтлах мөнгөний бодлогын баримт бичгээ УИХ-аар батлуулна.
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
- Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
- Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
- Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
- Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл
- Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
- Сонгуулийн тухай хуулийн төсөл
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Ач санах тухай хуулийн төсөл
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл