Боса Холдинг захирал Б.Нандинчимэг
2016.09.30

Хэрэглэгч танд баярлалаа "БОСА 20 ЖИЛ"

Боса Холдинг ХХК-ийн 20 жил энэ оны 9 дүгээр сард тохиож байна.  Та бүхэнд Боса Холдингийн захирал Б.Нандинчимэгийн мэндчилгээг толилуулж байна.

Ардчиллын шуурганд тэсч үлдэн, одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй компани бол Боса Холдинг. Байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа байнга өргөжүүлж ирсэн тус компани 2003 оноос группын зохион байгуулалтад орсон байна. Одоогоор тус групп салбар салбарт үйл ажиллагаа явуулдаг 9 охин компанитай болжээ.  

13 жил дараалан Монгол Улсын топ 100, топ 150 аж ахуйн нэгжээр шалгарсан нь тус компанийн чансааг илтгэнэ.