Одгэрэл.Б 2016.07.20 | ХМА: Мэргэжлийн холбоо

Мэндчилгээ

Мэндчилгээ

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж

Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна

Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч 

Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана

Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж

Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна

Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж 

Долоон бурхнаа нууж монгол наадам эхэлнэ