АН-ын дүүргийн сонгуулийг Д.Баттулга удирдана
Нийслэлийн дүүргүүдийг хариуцсан сонгуулийн менежерээр Д.Баттулга
2016.10.04

АН-ын дүүргийн сонгуулийг Д.Баттулга удирдана

Ардчилсан намын сонгуулийн төв штаб өнөөдөр хуралдаж, Нийслэлийн дүүргүүдийг хариуцсан сонгуулийн менежерээр Д.Баттулгыг томилжээ. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жил Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан юм.

Энэ хугацаанд Улаанбаатар хотыг хөгжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх хүрээнд олон даацтай шийдвэрүүд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарч, хот хэрэгжүүлж байв.