2016.10.12
Элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
Дэлхий дээр нийт хавдрын дотор элэгний хавдар 5-р байранд ордог ба жилд дунджаар хагас сая хүн шинээр өвчилдөг байна.
Жил бүр 14000-15000 элэгний хавдрын улмаар нас бардаг байна. Монгол улсад элэгний хавдар нь 1-р байр эзэллэж байгаа нь их анхаарал татаж байна.
Монголд бие даан элэг шилжүүлэн суулгах хагалгааг 18 хүнд хийгээд байгаа юм.
Элэгний хавдарын шалтгаан нь Архаг вирусны гепатит: В.С вирусийн гаралтай гепатит нь 18-32 жилийн дотор элэгний циррозд шилждэг ба В гепатитын 80%, С гепатитын 60% – нь элэгний хавдарт шилждэг.
Өнөөдөр 11:00 цагаас Хотын дарга Хавдар судлалын төвд Элэг шилжүүлэн суулгах хагалгааны тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдэхээр уулзалт хийнэ.