Эрүүл мэндийн салбарын жижиг мөртлөө том асуудлууд
2016.10.10

Эрүүл мэндийн салбарын жижиг мөртлөө том асуудлууд

Өнөөдөр бүр л шахуу аль нэг эмнэлэг, эмнэлгийн ажилтны хариуцлагагүй байдлаас шалтгаалан асуудал үүсч байна. Гэхдээ хариуцлагыг дан ганц эмнэлэг, эмчид тохох нь учир дутагдалтай. Магад энэ салбарт бодлого үгүйлэгдэж байна. Тиймээс ч эмнэлэг бараадаж буй, өвчилж буй хүмүүст өдөр тутам тулгардаг нийтлэг бэрхшээлийг энд хөндлөө. Уншигч та ямар асуудал тулгарч байна?

Төрөх эмнэлэг төлөвлөгөөт хагалгаагаар төрж байгаа болон жирэмсний эмгэгээ эмчлүүлж байгаа өвчтний ар гэрт сав агшаах тариа, тарианы систем, тариур, өвчин намдаах лаа, натри хлорид шингэн, метрогил зэрэг эм тариаг авчруулж байна. 

Өрх, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл зарим өвчтөнд яаралтай арга хэмжээ авч чадалгүй нөхцөл байдлыг хүндрүүлдэг. Ор нь хүрэлцдэггүй учраас биеийн байдал бүрэн сайжраагүй ч дараагийн өвчтөнөө хэвтүүлэхийн тулд өөрийнх нь хүсэлтийг асуусан болоод эмнэлгээс гаргаж байна. 

Эрүүл мэнд, эмнэлгийн ажилчдад 3 жил тутамд олгодог тэтгэмжийн мөнгийг олголгүй удаж байна. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс явуулж буй эмчийн лицензийн шалгалт булхайтай явагддаг. 

Хөхний хавдартай өвчтөнд зориулсан “Тамоксифен”, бамбай булчирхайн өвчтэй хүмүүс уудаг “Эл-треоксин” эмүүд тасраад удаж байгаа тул яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна. 

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг өргөжүүлмээр байна.