Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба Өвөрхангай аймагт ажиллаа
Ажлын талбар дээр гарсан залуусыг анхан шатны эмнэлэгт нэг жил ажилласаны дараа дараагийн шатлалын эмнэлэгт ажиллах эрхийг нь олгодог юм. Энэ өрхийн эмнэлгийг дамжлаг маягын бааз болгон хувиргаж байгааг орон нутгийнхан хэлж байна.
Эрүүл мэнд спортын сайд энэ өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж салбарын байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцлаа.
Дөнгөж төгссөн залуухан эмч нарыг цааш нарийн мэргэжлээр суралцах цаашилбал хоёр гурав дахь шатлалын эмнэлгүүдэд ажиллах зөвшөөрөл олгохын өмнө анхан шатны нэгжүүдэд дор хаяж 3 жил ажиллуулсны дараагаар нарийн мэргэжлийн эмнэлэгт ажиллах эрх олгох талаар орон нутгийн эмч нар хэлж байна.
Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба: Анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эмнэлэг, Сумын эмнэлгийг бэхжүүлж байж дараа дараачийн шатлалын эмнэлгүүдийн ачаалалыг багасгана. Яаж ачааллыг багасгах вэ гэхлээр Өрхийн эмнэлэг, сумын эмнэлэгт ажиллаж буй эмч нарыг тогтвортой ажиллуулах ёстой байгаа юм.
Үүнтэй холбоотой урамшууллын асуудлыг давхар шийдвэрлэдэг, нийгмийн хамгаалал талаас нь анхаардаг ийм бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлбэл өрхийн эмнэлгийн ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэх юм.