"Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл холбоо"-ны төлөөлөлтэй уулзав
Эрүүл мэндийн яам
2015.01.19

"Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл холбоо"-ны төлөөлөлтэй уулзав

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба "Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл холбоо"-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус төрийн бус байгууллагынхан эрүүл мэндийн салбарын төлөөлөл болсон 300 гаруй мэргэжилтэнүүдийг оролцуулсан "Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл-2014" сэдэвт нээлттэй форумыг зохион байгуулж, форумаас гарсан тунхаг бичгээ салбарын сайдад танилцуулсан юм.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн салбарын засаглал, санхүүжилт, хүний нөөц, анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх гээд олон тулгамдсан асуудлыг шат дараатай бодлогын түвшинд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдгээ хэлсэн.

Мөн тус холбооноос өнгөрсөн онд зохион байгуулсан форумын хүрээнд гарсан тунхаг бичигт тусгагдсан асуудлуудыг ажилдаа тусган Эрүүл мэндийн салбартаа шинэчлэл хийх болно гэдгээ хэлсэн юм.