Эрүүл мэндийн салбар зөвлөх, дэд захирал, орлогч нараас татгалзлаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Нийслэлийн эрүүл мэндийн газар
2014.07.07

Эрүүл мэндийн салбар зөвлөх, дэд захирал, орлогч нараас татгалзлаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай өнгөрсөн баасан гаригт шуурхай хуралдаа.

Хуралдааны үеэр эрүүл мэндийн салбар хэмнэлтийн горимд шилжсэнээ дуулгасан бөгөөд энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд ажил үүргийг хуваарилах зарчмаар орон тоогоо цөөлж, зөвлөх, дэд захирал, орлогч, гэрээт ажилчдынхаа орон тоог цомхотгожээ.

Мөн эмийнхээс бусад урсгал, хэрэглээний зардлуудаа нөөц бололцооныхоо хэрээр хэмнэх горимд шилжүүлсэн аж. Тодруулбал, гадаад, дотоод томилолт, бичиг хэрэг, шатахуун, утасны зардлыг ч багасгаж эхэлсэн байна.

Харин ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагуудын орон тоо, бүтэц зохион байгуулалтын талаарх тушаалыг ирэх долоо хоногт байгууллага бүрээс санал авч, шинэчлэн гаргахаар болжээ.