2014.07.31

Япон улсын Жайка байгууллагын тусламжтай бааз эмнэлэг барина

Хөдөө орон нутагт  хамгийн эрэлттэй мэргэжил бол эмч байдаг. Ажиллах нөхцөл хүнд, амралт чөлөөт цаг гэж бараг гардаггүй.

Дээрээс нь эм  тарианы хангалт муу, цалин бага, гээд шинэ төгссөн эмч нар аймаг сумын эмнэлэгт очиж ажиллах орчин ховор байдаг. Тиймээс хичнээн сайн тоног төхөөрөмж суурилуулаад ч эмч нар нь чадвар муутай байвал хот руу явахаас өөр аргагүй болдог.

Тэгвэл салбарын сайд хөдөө ажиллах эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй бол чадалтай эмч орон нутагт тогтвор суурьшилтай ажиллахгүй байгааг хүлээн зөвшөөрлөө.

Харин энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ: Анагаахын боловсрол олгодог сургууль нь Боловсролын яамны харьяанд байдаг.

Хамгийн гол бааз эмнэлэгтэй болох ёстой. Тэгээд эрүүл мэндийн яамтай холбоотой байснаар, эрүүл мэндийн зах зээлийг мэдэрч байж, зах зээлд тохирсон мэдлэг боловсрол дадлага хандлагыг авснаар жинхэнэ хүмүүсийн эрэлд хэрэгцээнд нийцсэн тийм эмч мэргэжилтэн бэлдэж гаргана.

Тийм учраас боловсролын яам өөрөө ЭМШУИС бол Монгол улс Японы засгийн газрын Жайка байгууллагын тусламжтайгаар бааз эмнэлэгтэй болох гэж байгаа тэр бол  сайн үзүүлэлт юм.

Ингээд ирэхээрээ оюутнууд маань дадлага хийгээд хүн үзээд бас тодорхой хэмжээний дадал хэвшилтэй болж байгаа гарч ирнэ гэсэн хүлээлт байгаа гэлээ. Мөн эрүүл мэндийн салбарын цалин хэт доогуур байгаа гэж үзэж байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?