Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба
2015.02.23

Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн барилгыг цаашид нэгдсэн эмнэлгийн зориулалтаар байгуулна

Улс орон төсөв мөнгөгүйн улмаас  эрүүл мэндийн салбарт шинээр нэг ч барилга байшин барихгүй юм байна. Харин энэ салбарт царцсан барилгын ажлуудад хөрөнгө босгож яаралтай ашиглалтад оруулахаар салбарын яам төлөвлөж ажлаа эхэлсэн байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 90 гаруй хувийн санхүүжилтийг авчихсан мөртлөө хөрөнгө мөнгө хүрээгүй гэсэн шалтгаанаар барилгын гүйцэтгэл нь дөнгөж 30-40% тай байгаа царцсан барилгын тоонд орсон хэд хэдэн эмнэлэгийн барилга эрүүл мэндийн салбарт бий. Царцсан барилгыг хувийн хөрөнгө оруулалт болон концесийн гэрээгээр сэргээхээр харьяа яам нь бодлогоо тодорхойлж байна

Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба: Юуны өмнө бид ордны хажуу талын төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийн зориулалтаар баригдсан барилгыг цаашид нэгдсэн эмнэлгийн зориулалтаар концесийн гэрээгээр байгуулах. Үйл ажиллагааг нь нэгдүгээр эмнэлгийн хүний нөөцийн бааз суурин дээр тулгуурлан шийдэх зорилготой байна.