Барилга хот байгуулалтын яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор судалж эхэлжээ
Эрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар Засгийн газрын шийдвэр гарсан билээ.
Тус эмнэлэгийг Зам, тээврийн яамны байранд байгуулж үйл ажиллагааг нь ирэх сарын 1-ний дотор эхлүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосон юм.
Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын өрөөнд хүүхдийн эмнэлгийн асуудлаар хуралджээ.
Зам тээврийн яамны байр автомашины зогсоолтой хэдий ч хүүхдийн эмнэлэг байгуулахад ихээхэн хөрөнгө шаардагдах судалгаа хийгдсэн аж. Тиймээс ажлын хэсгийнхэн хурдан хугацаанд төсөв багатай зардлаар ашиглалтад оруулах боломжтой төрийн өмчийн өөр байруудыг судалж эхэлжээ.
Тухайлбал, эх сурвалжийн мэдээлснээр Барилга хот байгуулалтын яамны байр болон “Мон сам" компанийн байруудыг судалж байгаа аж.