Эрүүл мэндийн салбарын эрх зүйг шинэчлэлд анхаарч ажиллана
УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.
-УИХ-д суухаасаа өмнө улстөрчид их юм хийх хүсэл эрмэлзэлтэйгээр парламентад ордог боловч дараагаар нь өөр өнгө төрхийг харуулдаг. Таны хувьд ийм байдал ажиглагдаж байна уу?
Миний хувьд улам л их зүйл хийх хэрэгтэй гэж бодогдож байна. Өмнө нь УИХ-ыг их эмх цэгцтэй гэж боддог байсан. Гэхдээ яг ороход олон зүйлийг өөрчлөх шаардлага гарч ирдэг.
-Та нэн тэргүүний хийх ажлаа хийж амжсан уу ?
Би ийм , ийм зүйлийг хийсэн гэж ярихаасаа илүү юу юу амласан билээ, ард түмэн надад юу захисан нь чухал байдаг. Ер нь иргэдтэй уулзаж байхад хамгийн тулгамдсан асуудал нь эрүүл мэндийн асуудал. Тогтсон эмнэлэггүй, дотооддоо үйлчилгээ авч чаддаггүй гэх мэт. Өнгөрсөн онд том бүтээн байгуулалт болох эрүүл мэндийн төвийг ашиглалтанд оруулсан. Он гараад 100 ортой хүүхдийн эмнэлэгийг нээх зорилт тавьсан.
-Эрүүл мэндийн салбарт юу хийх ёстой гэж бодож байна вэ ?
Надтай уулзаж буй 10 хүний найм нь эрүүл мэндийн асуудалтай байдаг. Энэ бол манай дүүргийн асуудал биш. Эндээс эрүүл мэндийн салбарт маш том шинэчлэл хийх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Би өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчинг яаж шинэчлэх вэ гэдэг дээр ажилласан. Удахгүй эрүүл мэндийн даатгалын хууль батлагдана. Мөн гишүүдтэй хамтраад эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийг санаачлан ажиллаж байна.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү