Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.10.23

Улсын хэмжээнд С вирусын эмчилгээг гардан ажиллах 140 орчим эмч бэлтгэгдсэн

Монгол улсад хамгийн түгээмэл тархаж байгаа халдварт өвчин бол элэгний С вирус байдаг.

Харамсалтай нь манай улсад энэ өвчнийг эмчилж чадахгүй байгаагаас олон хүмүүс жилд элэгний хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр хорвоог орхиж байсан. Тэгвэл нэг таатай мэдээлэл дуулгахад монгол улс анх удаа энэхүү элэгний С вирусыг эмчлэх эмийг оруулж ирсэн.

Ирэх 11-р сараас элэгний С вирусын эмийг уун эмчилэх боломж нээгдэж байгаа. Энэ сэдвээр ярилцахаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг, мөн холбогдох албаны хүмүүсийг хэлэлцүүлгийн зочноор урьсан юм.

Сүүлийн хэдэн сарын турш С вирусыг эмчлэх талаар ярьлаа. Яг ирэх сараас эмийг хэрэглэнэ гээд товлогдлоо. Өнөөдрийн байдлаар яамны зүгээс бэлтгэл ажил ямар шатандаа явж байна.?

-Эмчилгээний үйл ажиллагаа ирэх сараас эхэлнэ. Өөрөөр хэлбэл 11-р сарын дундаас эмчилгээний эм албан ёсоор Монгол улсад орж ирэх юм. Эмчилгээ эхлэхээс өмнөх бэлтгэл ажил бол улсын хэмжээнд гарсан төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. Юуны өмнө энэхүү вирусаас сэргийлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулаад засгийн газар, улсын их хуралд хэлэлцүүлэг ажил явагдаж байна. С вирусыг эмчилэх, оношлох журмыг эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар өнгөрсөн тав дугаар сард баталсан.

Өнгөрсөн хугацаанд бид лабораторио бэлдлээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гадна, хувийн хэвшилийн хөрөнгө оруулалттай 10 лаборатори оношилгоо, шинжилгээ явуулах батламжийг гардан авч өнөөдрийг хүртэлх хугацаанд оношилгоонд хамруулах үйл ажиллагаа явуулж байна. Үүний хажуугаар эмчилгээг гардан явуулах эмч нараа сургалтад хамруулах ёстой байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхийн оролцоотой, зөвлөмжийг үндэслэн тодорхой сургалтыг явууллаа.

Нийтдээ улсын хэмжээнд эмчилгээг гардан ажиллах 140 орчим эмч нар бэлтгэгдсэн. Мөн эм маань орж ирэхдээ холбоотой хэрхэн түгээх бэ гэдэг асуудал чухал. Үүний схемыг нилээн тодорхой хийсэн. Эмчилгээнд ашиглах эм нь “Харвони" гэж эм байгаа. Энэ нь эм, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийн томоохон компанийн бүтээгдэхүүн байгаа. 

 Бүрэн эхээр нь бичлэгээс ....

/2-р хэсэг/